Сэтгүүлч Ц.Ганчимэг надтай хийсэн ярилцлагаа «Өдрийн сонин»-д «Сэтгүүлчдээр нэг их оролдох хэрэггүй гэж мэргэжлийн хүний хувьд зөвлөмөөр байна» гэсэн гарчигтай нийтэлсэн байв. «Доктор Т.Баасансүрэн мэргэжил нэгтнүүдийнхээ тухай илэн далангүй ярьж байна» хэмээн давхар гарчиглаад нүүр бүрт өөр өөр гарчиг өгөн тодотгож «Ер нь аль ч төр засаг сэтгүүлчдээр нэг их оролдох хэрэггүй гэж мэргэжлийн хүний хувьд зөвлөмөөр байна», «Магадгүй зуун жилд ганц удаа олдох эрх чөлөө байх шүү». «Ц.Балдорж, Т.Ганди, Ц.Элбэгдорж ... тэд бүгд алга болсон. Юу ч хүлээгээд нэмэргүй» гэх зэргээр хүч нэмэгдүүлсэн байв. Энэ бол сэтгүүлч хүн өөрийн бүтээлээ уншигчдад хүргэх гэсэн нэг арга юм. Гарчиг онцгой содон, уншигчдыг увидастан татах хүчтэй байх ёстойн жишээ юм. Сэтгүүлчдийн мэргэжлийн нууц ч гэж хэлж болно. Ц.Ганчимэгийн тэрхүү ярилцлагыг бүрэн эхээр нь дор сийрүүлье.
БНПУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайдаар томилогдоод хэдхэн хоногийн дараа холхи тийш, хүний газар, Төрийн алба хашихаар одох гэж буй Монголын сэтгүүл зүйн нэрт хүн ноён Тугалхүүгийн Баасансүрэнтэй уулзаж ярилцлаа.
-Удахгүй та Польш орныг зорино. Монголын сэтгүүлчдээс дипломат албанд шилжсэн анхны хүн боллоо. Танд баяр хүргэе!
-За баярлалаа.Сэтгүүлчдээс гэвэл нээрээ анхны хүн байж магадгүй юм. Санаандгүй томилолт л доо. Яг бичиж байгаа сэтгүүлч гэдэг утгаараа таны хэлж байгаа үнэн байж мэднэ. Өмнө нь «Үнэн» сонины ерөнхий эрхлэгч Ц.Намсрай гуай БНАГУ-д элчин сайдаар ажиллаж байсан. Зохиолчдын хувьд гэвэл энэ анхных нь биш. Дипломат албанд ажиллаж байсан олон зохиолч бий л дээ. Яруу найрагч Доржпалам гуай дипломат алба хашиж байсан юм билээ. Бас Д.Маам дипломат албанд зүтгэж явсан удаатай.
-Гэхдээ тэд яг элчин сайдаар бол ажиллаж байгаагүй байхаа?
-Тийм л дээ. Зүгээр дипломат алба хашиж байсан гэдэг утгаар би хэлж байна. Яг мэргэжлийн сэтгүүлчдээс энэ томилолт анхных нь байж магадгүй ээ.
-Ер нь та Польшийг хэр мэдэх вэ?
-Их сонин. Сая би Улаанбаатарт суугаа Польшийн Элчин сайд, ноён Дембиницкитэй уулзлаа. Тэгээд ярьж хөөрч суутал надаас яг наад асуултыг чинь асуусан л даа. Би Польшийг их муу мэддэг хүний нэг. Алба ажил хашиж ард түмнийхээ буянаар бишгүй явжээ. Европоор нилээн явж, бас Азиар. Ялангуяа Азийг бол бараг гүйцээсэн байна лээ. Ажил төрөл л тэгж таарч байж дээ. Европийн хувьд Софид очсон. Берлинд, Прагад, Венад очсон байхад Варшавт очоогүй байгаа юм. Польшийн хилийн дээсийг би анх удаа алхах гэж байна. Ер нь бол Польшийн урлаг, утга зохиол, түүх соёлоос нь мэднэ л дээ. Польшоос төрөн гарсан нэртэй зүтгэлтнүүд, одуудыг та бид бүгдээрээ л мэддэг шүү дээ. Ижил зовлон жаргал туулсан орнууд юм чинь. Социализмын үед ч хамт явж байсан. Социализмаас капитиализмд шилжих шилжилтийн үед ч хамтдаа л явсан. Одоо ч хамт явж байна. Польш, Монгол хоёр улс эртний уламжлалт найрсаг харилцаатай орнууд. Яг Польшийн сэтгүүлчидтэй хамт сурч байсан уу гэвэл миний хувьд үгүй. МГУ-д намайг сурч байхад олон орны оюутнууд сурч байсан. Яагаад ч юм польш оюутан байгаагүй. Нийгмийн ухааны академид сурч байхад тэнд Польшийн хүмүүс эрдмийн зэрэг хамгаалдаг байсан. Яг сэтгүүл зүйн салбарт бас тааралдаагүй өнгөрсөн. Тийм учраас би цоо шинэ ертөнцөд хөл тавьж байна гэсэн үг.
-Ингээд та хүний газар дипломатчийн цэмцгэр алба хашин суух боллоо. Гэхдээ та сэтгүүлч, уран бүтээлч хүн. Ганзага хоосон буцаж ирэхгүй байх. Юу хийхээр төлөвлөж байна?
-Гадаад хэргийн Яаман дээр 45 хоног дадлага хийлээ. Олон зүйл олж уншлаа. Польш,Монголын хооронд дипломат харилцаа үүсч хөгжсөнөөс хойшхи үеийн бүхий л баримт бичгүүдийг уншиж судаллаа.Ийм ч үүрэгтэй байдаг. Ганц манайд биш, бүх улсад ийм байдаг. Би Монголоос Польш руу явж байгаа 15 дахь Элчин сайд юм байна лээ. Өмнөх Элчин сайдуудын нэрсийг харсан чинь Монголын дандаа аварга том дипломатчид байсан. Энэ хариуцлагатай албыг хашуулахаар шийдвэрлэсэн явдал бол Монгол,Польшийн хооронд тогтсон уламжлалт найрсаг харилцааг улам бататган хөгжүүл гэж Монгол Улсын төрөөс өгч байгаа даалгавар гэж би хүлээж авч байна. Сая Монгол Улсын Ерөнхийлөгч Багабанди надад Итгэмжлэх жуух бичиг гардуулахдаа ч энэ үүргийг чухалчлан хэлж сануулсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн өгсөн үүрэг даалгавар миний үйл ажиллагааны үндсэн чиглэл болно. Миний тэр газар очоод явуулах үндсэн үйл ажиллагаа энэ. Гэвч би мэргэжлийн сэтгүүлч хүн юм болохоор, уран зохиолч хүн юм болохоор өөрийн мэргэжлийг хаяна гэж огтхон ч байхгүй.
Сүүлчийн томилолтоор МОНЦАМЭ-д хоёр жил хагас хэртээ ажиллаа. Би чинь МОНЦАМЭ-д дөрвөн удаа ирж ажилласан хүн байгаа юм. Нэг яваад л нэг ирээд л байдаг. Энэ хооронд Монголын сэтгүүл зүйн талаар, ялангуяа Монголын сэтгүүл зүйд Үндэсний мэдээллийн агентлагийн эзлэх байр суурь, түүний өнөөдөр, өчигдрийн байдал, хэтийн төлөвийн асуудлаар нэлээд зүйлийг судалж тодотгох гэж оролдсон. 1990 оноос хойш битүүхэндээ шинжлэх ухааны докторын ажил хийх санаатай нэлээд ноцолдлоо. Тун дөхөж явсан боловч үүндээ ямар нэгэн хэмжээгээр цэг хатгачихлаа. Гэхдээ энэ ажил цаашид үргэлжлэх байх гэж найдаж байна. Польшоос бол би Ш.Цэрэнпил сэтгүүлчийн өдөж, хатгаж «Өдрийн сонин»-д бичсэнчлэн ямар ч байсан номтой ирнэ. Японд нэг удаа бүтэн сар явж байсан. Олон орны сэтгүүлчидтэй уулзаж байсан. Сайн сайн лекцүүд сонсож байлаа. Үр дүнд нь Японы тухай замын тэмдэглэлийн ном гарсан. Оюутнууд уншдаг л юм. Туркад бас хагас сар сургалт хийсэн. Турк, Монгол хоёр чинь өнө эртний нэг нутаг дэвсгэрт овог аймаг болж аж төрж явсан улсууд. Бүр чулуун хөшөөгөөрөө хүртэл холбогдсон сонин ард түмэн. Тэр тухай нэг тэмдэглэлийн ном бичсэн. Польшийн гайхамшигтай сонин ард түмний дотор гурван жил аж төрчихөөд номгүй хоосон буцаж ирвэл та бүхэн намайг үл ойлгоно. Би өөрийгөө ч үл ойлгоно. Тийм учраас би Польшийн ард түмний тухай нийтлэлийн номтой ирнэ. Гэхдээ одоо яг тийм сэдэвтэй ном гэж хэлж амлахад арай эрт байна.Бас зарим нэг хүмүүс «Өө энэ Баасансүрэн чинь ном л бичих гэж явж байгаа юм байна» гэж ойлгох ч юм билүү. / инээв/
-Сэтгүүлчийн тухай муу мэдээ сонсох үедээ таны зүрх сэтгэл уй гунигт автдаг уу? Хэдийгээр та улс төрийн карер хөөн одож байгаа ч энэ ертөнц таных шүү дээ?
-Их сонин асуулт байна. Мэргэжлийн сэтгүүлч хүн учраас сэтгүүлчдийн тухай сайн муу яриа хөөрөө, үг үсэг бүхэн миний зүрх сэтгэл дундуур зүсч урсан өнгөрдөг. Өглөө ирээд сонинуудаа уншиж байгаад «Ямар сайхан сэтгүүлч гараад ирэв ээ. Хаанаас гараад ирэв ээ. Ямар сайхан авьяас вэ» гэж баярлаж хөөрнө. Олиггүй санаа ханхалсан, бохир бичлэг уншаад «Манай сэтгүүл зүйг ямар муухай булингартуулж, яасан муухай буртаглаж байна аа» гэж сэтгэлээ шимшрүүлж суудаг. Өнгөрснийг нэхэн санагалзлаа гэж битгий бодоорой. Наяад оны дундуур, ялангуяа Монголд өөрчлөн байгуулалт, шинэчлэлийг анх сэдэж байх үед сэтгүүлчид шиг нэр хүндтэй хүн энэ Монголын нийгэмд чинь байгаагүй юм шүү. Энэ бол бодит үнэн. Түүхэн үнэн юм. Монголын ард түмэн, Монголын уншигчид, юм мэддэг бүх хүн сэтгүүлчдийг тойрон ханарч байсан үе бий юм шүү. Би өөрөө үүний амьд гэрчийн нэг. Сэтгүүлчдийн үгэнд итгэдэг, үг ёстой сум, бөмбөг мэт тусдаг байлаа. Сэтгүүлчээр шүүмжлүүлсэн байгууллагыг зад авдаг, удирдлагыг нь сольдог ийм үе байсан. Монголын анхны парламент, анхны бага хуралд олон сэтгүүлч сонгогдсон нь цаанаа бас ийм учиртай юм шүү. Телевизийн сэтгүүлч, сонины сэтгүүлчид чинь бараг 100 хувь гэхэд хаашаа юм ард нийтийн 70-80 хувийн санал авч гарч ирж байсан юм шүү дээ. Сэтгүүлчдэд тэгж их итгэдэг байсан үе манай түүхэнд бас байсан юм аа.
-Өмнөх нийгмийн үед сэтгүүлчдийн нэр хүнд ямар их өндөр байсан тухай та ярилаа. Харин ч тэр үед сэтгүүлчид үзэл суртлын жинхэнэ зэвсэг болж байсан юм биш үү?
-Сэтгүүлч гэдэг энэ мэргэжил чинь хүн төрлөхтний анхны ууган мэргэжлүүдийн нэг. Нийгэм үүсэхэд, хүн үүсэхэд, үг яриа үүсэхэд л сэтгүүл зүйн элементүүд хамт үүссэн байгаа юм. Сэтгүүл зүйн түүхийн бүх үеийг авч үзэхэд сэтгүүлчид бол ямагт нийгэмд үйлчилж ирсэн. Нийгмийн түүх болж явсан. Нийгмийн сэтгүүлч байсаар ирсэн. Энэ бол бас бодит үнэн нь. Одоо ч тийм байна. Нийгэм байхад сэтгүүл зүй байна. Энэ бол нийгмийн шинжлэх ухаан. Сэтгүүлчид хэзээ ямагт нийгэмд үйлчилнэ. Өөрөөр хэлбэл ард түмэнд гэдэг юм уу, эсвэл тодорхой бүлэгт үйлчилж л таарна. Энэ утгаараа бол үзэл суртлын зэвсэг болж байсан гэвэл үнэн. Болж байсан. Өнөөдөр ч мөн адил болж л байгаа шүү дээ. Үүнийг та бид олж харахгүй байна гэвэл худлаа л биз дээ. Яахав хэсэг сэтгүүлчид чөлөөт сэтгүүлчдийн бүлэг үүсгээд, тийм ойлголт нийгэмд бий болгоод ажиллаж л байна. Тэр бол хараат байдлаас зугтах гэсэн арга мөн л дөө. Үүнийг дагаад дөрөв дэх засаглалыг тогтоох гэсэн оролдлого, түүн рүү чиглэсэн урсгал үүсдэг үү гэвэл үүсдэг. Өнөөдрийн монголын нийгмийн сэтгүүл зүйг харсан ч үзэл суртал /арай ахадсан нэр ч юм уу даа/ авч яваа юу гэвэл авч яваа л байхгүй юу.
-Социализмийн үед хот хөдөөгүй сэтгүүлчдээ буудлынхаа «люкс» өрөөнд залдаг, хүндэлдэг, бас айж эмээж сүрддэг байж. Тэгвэл одоо байдал өөрчлөгдсөн. Сэтгүүлчид нохой шиг хөөгддөг боллоо. Жирийн нэг «муу» албан тушаалтны амнаас үг тосч, үүдэнд нь хэдэн цагаар хүлээдэг болсон. Бичсэн зүйлээсээ болж цагдаа, шүүх, элдвийн бүлэглэлүүдэд дарамтлуулдаг болсон. Уучлаарай, та над шиг диктофон, зургийн аппаратаа цүнхлээд фронт дээр ажиллаагүй их удсан байх. Тэгээд төсөөрч холдсон байж магадгүй юм.
-Магадгүй ээ, гэхдээ би мэдэрч байна. Уучлаарай, тэр нэр хүндээ бид өөрсдөө алдсан юм шүү дээ. Үүнийгээ мэдэж байгаа биз?
-Тийм гэж үү?
-Тэр алдааг сэтгүүлчид хамгаас түрүүнд өөрсдөөсөө эрж хайх ёстой. Би харин ч өөр хүнд хэлж байгаагүй юм шүү. Жаахан хатуу санагдаж байж магадгүй. Гэхдээ энэ үнэн. /Тэр энэ үгийг нь хэн нэгэн хүн сонсчихож байгаа юм шиг ширээндээ наалдан тонгойж ирээд амандаа зөөлөн шивнэж хэлэв. Эргэн тойрон чимээгүй. Гадны хүн байхгүй. Ердөө л хоёр сэтгүүлч өөд өөдөөсөө хараад сууж байв. Гэхдээ түүний ийн нууцалж ирэн аминчлах нь нэг л уяралтай өөриймсөг. Бас гашуувтар санагдаад байлаа/ Бид нар худлаа хэлж эхэлсэн. Хүний захиалгаар ажиллаж эхэлсэн байхгүй юү. Өөрөөр хэлбэл манай сэтгүүл зүйн гал тогоо ерээд оны дундуур тодорхой хүчин зүйлүүдийн улмаас бузартаж булингартсан юм. Үүнийг би сэтгүүлч хүний хувьд, хичнээн гашуун байлаа ч хэлэх ёстой. Ийм сэдвийг Ц.Дашдондов сэтгүүлч л хааяа хөнддөг байсан. Өөр ганц нэгхэн хүн хэлдэг. Тэгэхдээ их ховор. Хуучин манайд 1000-аад сэтгүүлчид ажилладаг байлаа.
-Одоо?
-Одоо 2000-аад сэтгүүлч ажиллаж байна.
-Сэтгүүл зүй булингартсан гэж та хэллээ. Чухам ямар хүчин зүйлүүдийн улмаас тэр вэ?
-Тэр булингар яагаад үүссэн бэ гэж үү? Манай гал тогоонд мэргэжлийн бус хүмүүс орж ирсэнтэй холбоотой юм. Мэргэжлийн их, дээд сургуулийг дүүргэсэн, үүргээ сайн мэддэг, мэргэжлийн ёс зүйгээ мэддэг жинхэнэ сэтгүүлчид бол энэ шинжлэх ухаандаа хайртай, үнэнч хүмүүс байдаг. Гэтэл зах зээлийн үед энэ талаар огт дөргүй, хөндлөнгийн, гадны хүмүүс манай салбар луу, сэтгүүл зүйн арми руу хөл тавин түрж орж ирсэн. Зоригтой орж ирсэн. Бизнес хийх гэж орж ирсэн. Тийм хүмүүс, ийм мэргэжлийн бусчууд «наук»-аа мэддэггүй. Мэддэггүй учраас хайрладаггүй. Хайр найргүй ханддаг. Хөндлөн гулдгүй шогшдог. Тийм улсуудаас чинь ямар ч алхам гардаг байхгүй юу. Гэхдээ тэдний дотроос цөөхөн хүн арга эвээ олоод «энэ салбар чинь ийм хуультай юм байна. Ийм зарчимтай юм байна» гэж ухаарч мэдрээд бидний эгнээнд орж сэтгүүлч болчхоод явж буй нь бас бий. Зуун хувь үгүйсгэхгүй. Өөрөө түрүү хэлсэн шүү дээ. Сэтгүүл зүй чинь үзэл суртлын зэвсэг болж байсан юм бишүү гэж. Тэгвэл өнөөдөр сэтгүүл зүй мөнгө олох хэрэгсэл болж байна шүү дээ. Бид ингэж алхам алхмаар нэр хүндээ унагаж эхэлсэн. Гэхдээ би бүх сэтгүүлчдийг хамруулж байгаа юм биш шүү. Тодорхой хэсэг нь унагаснаас болоод ийм нэр хаяг зүүж байна. Уншигчдын заримынх нь итгэл алдарч эхэлсэн. Одоо сэтгүүлчдийн нэр хүнд сайн байна уу гэж асуувал «сайн» гэж хэлж чадахгүй. Сэтгүүлчдэд итгэдэг олон түмний итгэл байгаа юу гэвэл би бас «байгаа» гэж хэлж чадахгүй нь. Гэхдээ өнөө үе маань шилжилтийн тодорхой үе байх болов уу. Яваа яваандаа сэтгүүлчдийн нэр хүнд өснө. Нийгэмд эдэн шиг хэрэгтэй хүн байдаггүй юм байна. Энэ ардчиллыг, энэ эрх чөлөөг, энэ эх оронч үзлийг, энэ шинэчлэлийг чинь хэрэгжүүлэхэд, бий болгоход, тогтворжуулахад, хөгжүүлэхэд сэтгүүлчид шиг хэрэгтэй хүмүүс байхгүй юм байна гэж ард түмэн эргээд ойлгох цаг ирнэ гэж би бодож байна. Сэтгүүлчдийн нэр хүнд эргээд өндөрт гарна гэдэгт итгэж байна. Гэхдээ энэ сэргэлт чөлөөт сэтгүүлчид гэдэг утгаараа илрэлээ олж тодрон гарах болов уу даа.
-Тэгээд ерэн оны тэр гэнэт дэлдсэн эрх чөлөөний харанганаас хойш сэтгүүл зүйд ямар нэгэн дэвшил, ахиц гараагүй хэрэг үү?
-Бид чинь хоёр нийгмийн үед хоёуланд нь амьдарсан хүмүүс учраас магадгүй өнгөрсөн нийгмийн үлдэц илүү их шингээстэй байж ч болох юм. Бүх юм хүлээстэй байна. Энэ хүлээсийг л тас татаад хаячихвал утга зохиол ч мандана. Яруу найраг ч улам сайхан болно. Кино ч улам гоё болно. За тэгээд сэтгүүл зүй ч мандана гэж ойлгож хүлээж байсан хүмүүс зөндөө л дөө. Бид ч ямар нэг хэмжээгээр тэгж л бодож явсан байх. Гэтэл тэр сайхан үе хүрч ирээд 12 жил болж байна. Харамсалтай нь «Цогт тайж» шиг кино гарахгүй байна. «Мандухай цэцэн хатан» шиг кино төрөхгүй л байна шүү дээ. «Цаг төрийн үймээн», «Тунгалаг тамир» шиг роман бас төдийлөн олон гарахгүй л байна. Ер нь гарахгүй нь л дээ. Магадгүй нөгөө 80-аад оны сүүлч, ерээд оны эхээр бичиж байсан Ш.Цэен-Ойдовын байгаль хамгаалах, Г.Жамцын байгаль хамгаалах, Ц.Балдоржийн байгаль хамгаалах сэдэв ч байдаг юм уу, аль эсвэл Ш.Цэрэнпилийн бичиж байсан шиг хөргүүд олон гарч байна уу гэвэл, алга л байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг гол нь тэр хүлээснээс суллагдсан гэдэгтээ байна уу, үгүй юү гэдэг дээр би бас эргэлзээд, хааяа зарим нэг хүмүүстэй тааралдаад ярьж хөөрч л байдаг юм. Тэрэндээ гол нь биш байхаа. Өөр учир начир байгаа болов уу.
-Тэгвэл цаг хугацааны үнэлэмж хаачих болж байна аа?
-Гэхдээ би дэвшил огт гараагүй гэж хэлээгүй. Үнэхээр сэтгэлгээний эрх чөлөө бий болно гэдэг чинь агуу их том зүйл, олдошгүй ховорхон үнэт зүйл шүү дээ. Ерөөсөө Монголд шинэ нийгэм бий болсны хамгийн гол нь сэтгэлгээнд гарсан эрх чөлөө мөн шүү. Чөлөөтэй сэтгэх, чөлөөтэй хэлэх, чөлөөтэй амьдрах, айж эмээхгүй үзэл бодлоо илэрхийлэх, түүний дотор сэтгүүлчид үгээ чөлөөтэй хэлнэ гэдэг бол гайхамшигтай, үнэхээр 100 жилд магадгүй ганц удаа олддог, тэгээд цаашаа хөгждөг тийм эрх чөлөө байж тун болзошгүй. Гэхдээ энэ агуу эрх чөлөөг их үнэнч, болгоомжтой, хүнлэг сайхнаар эдлэх ёстой. Их зөв авч явах ёстой.
-Гэвч эрх чөлөөний гай гамшиг тоо томшгүй. Заримдаа залхах юм. Зарим маань сэтгэн бичих, хэлэх эрх чөлөөгөө авсны дараа үзгээ ялааны алуур гэж андуурсан. Түүгээрээ эрх мэдэлтнүүдийг, илүү явж байгаагаа, их тод гялалзаад байгаагаа цохиж алж болно гэж хадуурсан.
-АНУ-ын сэтгүүл зүйн багш нарын лекц, бичсэн ном судлалыг үзэхэд, Японы сэтгүүл зүйн практикийг судлахад, өнөөдрийн Монгол Улсын Их Сургуульд зааж байгаа сэтгүүл зүйн ангийн программыг харахад их ойролцоо л доо. Тэндээс санаа авсан нь ойлгомжтой. Оросын сэтгүүл зүйгээс авсан юм ч багагүй бий. АНУ-ын сэтгүүл зүйгээс гол онол, арга зүйгээ авч байгаа. Гэхдээ энэ бүхнээс үзэхэд бүх улс оронд, тэдгээрийн хэвлэл мэдээллийн газруудад сэтгүүл зүйн үндсэн зургаан зарчим үйлчилж байгаа нь мэдрэгддэг юм. Та мэдэх байлгүй дээ. Энэ маань бидний, нийт сэтгүүлчдийн үйл ажиллагаандаа баримталж байх ёстой луужин юм шүү дээ. Тэр зургаан зарчмаас үндэслэж сэтгүүл зүйн үндсэн долоон үүрэг гарч ирдэг. Мэдээллийн аль ч салбарт ажиллаж байгаа сэтгүүлч хүн тэр долоон үүргийг заавал биелүүлж байх ёстой. Энэ зургаан зарчим, долоон үүргээс маань бидний ёс зүй үүдэн гарч ирж байгаа юм. Өөрөөр хэлбэл сэтгүүлч хүн зөвхөн үнэнийг хэлэх ёстой ч гэдэг юм уу. Ил тод байх ёстой гэдэг ч юм уу. Ёс зүй гэдэг маань цоо шинэ, огт өөр зүйл биш л дээ.
-Мэдээллийн ертөнцийн нөлөө бүхий хүнтэй уулзсаных хэдхэн хоногийн өмнө Төв талбайд болсон баривчлагааны тухай асуулгүй орхиж чадахгүй нь. Тэр баривчилгаа шөнөөр явагдсан. Үүргээ биелүүлж явсан сэтгүүлчдийг баривчилсан. Хүмүүсийг бороохойдож, зодож хорих байр руу ачсан. Тэнд үндсэндээ цагдаа «харигслал» явуулсан. Та үүнийг мэдээд ичив үү. Эсвэл танд энэ сэдвийг хөндөх «онцгүй» байна уу?
-Би тэр болсон явдлын тухай зөвхөн хэвлэлээс л уншиж мэдлээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн ярилцлагыг сониноос уншлаа. Ийм юм болсон эсэхэд би жаахан итгэж ядаж л байна. Аль нэг нь хэтрүүлж мэдээлээгүй биз?
-Та сэтгүүлч Уянгын амжиж бичсэн дүрс бичлэгүүдийг үзээгүй юмаа даа?
- Би тийм сурвалжлага үзээгүй л дээ. Тэнд ажиллаж байсан сэтгүүлчид маань «Би Өдрийн сонины сурвалжлагч байна», «Би Өнөөдөр сонины хүн байна аа» гээд зогсож байхад цагдаа нар шууд ачаад явчихгүй л байсан болов уу. Гэтэл яагаад тийм болсныг би ойлгохгүй л байна. Би итгэж ядаж байна. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл мэдэгдэл гаргасан байна лээ. Би уншсан. Үнэхээр тийм явдал болсон бол сэтгүүлчдийн байгууллага мэдэгдэл гаргалгүй яахав. Би Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн гүйцэтгэх хорооны гишүүний нэг л дээ. Надтай уг мэдэгдлийг гаргахын өмнө зөвлөөгүй, яриагүй. Би сонины мэдээ уншаад МСНЭ-ийн Гүйцэтгэх хорооны өөр нэг гишүүн рүү утасдаж асуусан. Пүрэвдаш руу ярьсан л даа. Бас л тэр гишүүнтэйгээ төдийлөн зөвлөлдөж ярилцаагүй юм байна лээ. Бодвол дийлэнх олонхи нь хуралдаж ярилцаад гаргаа байлгүй дээ. Ганц Д.Цэнджав яалаа гэж бие дааж гаргав гэж. Тэгвэл өнөөх ардчилал маань байхгүй болно биз дээ.
Сэтгүүлчдийг хүчний байгууллагынхан мэдсэн ч, мэдээгүй ч саатуулна гэдэг тусгүй. Ер нь аль ч улс орны төр, засаг сэтгүүлчдээр нэг их оролдохын хэрэг байхгүй. Үүнийг би мэргэжлийн хүний хувьд зөвлөх байна.
-Уучлаарай, ноён Баасансүрэн. Таны үг дэд сайд Ц.Мөнх-Оргилын хэлсэн «Духан дээрээ сэтгүүлч гээд биччихсэн байсан бол юу гэж баривчлах юм бэ» гэсэн сонин үгтэй ойролцоо сонсогдлоо. Бас манай нэг эмэгтэй сэтгүүлч хоригдож байгаа. Энэ талаар та байр сууриа илэрхийлээгүй санагдана. Хэрэв танд садаатай гэж үзвэл бид энэ яриаг орхиж ч болно.
-Сэтгүүлч хүн хоригдоно гэдэг бол сэтгүүлчдийн хувьд ямар сайн байх юм бэ. Муу л хэрэг шүү дээ. Сэтгүүлчдийг хорьж байгаа нийгэм ч гэсэн ямар ардчилалтай орон болохоо гадаадад харуулж л байгаа хэрэг гэж олон хүн үзнэ шүү дээ. Ялангуяа гадна талдаа. Ханддолгорыг тийм байдалд орсон явдалд би мэргэжил нэгт сэтгүүлчийн хувьд харамсаж байна. Хуулийн байгууллага яг өнөөдөр хэрэгжиж байгаа тэр хуулиа барьсан байх гэдэгт би бас итгэж байна. Яагаад гэвэл бүх юм хууль эрх, ёс зүй, ном дүрмийн дагуу л хийгдэх ёстой. Шүүх гэдэг чинь хэнээс ч хараат бус зөвхөн өөрийнхөө хууль дүрмэнд л захирагддаг ёстой гэсэн биз дээ. Бүх хүн шүүхийн өмнө адил тэгш гэдэг биз дээ? Гэхдээ би Ханддолгорыг нэг юман дээр огт өмөөрөхгүй. Монгол Улсад ДОХ-ын тухай тусгайлсан хууль бий. Ерөөсөө ийм хууль соёлтой бүх улс оронд байдаг. Хэнийг ч ямар ч өвчтэй байсан, түүнийг нь зарлан тунхаглаж болдоггүй. Тэр тусмаа ДОХ өвчтэй хүнийг. Бичиж байгаа сэтгүүлч нь Ганчимэг ч байна уу, сонины эрхлэгч ч байна уу тэр огт хамаагүй. Хамаг учир нь ингэж болохгүйд байгаа юм. Баасансүрэн хавдар туссан байж болно. Түүнийг нь ийм хавдартай гэнээ гэж олон нийтэд хэн ч зарлах эрхгүй. Дамба дэлдгэр чихтэй байж болно. Түүнийг дэлдгэр чихтэй гэж сэтгүүлч хүн шоолж бичиж болохгүй. Энэ бол нөгөө бид хоёрын түрүү зөндөө ярьсан мэргэжлийн ёс зүйгээ алдаж байгаагийн том жишээ.
-ДОХ-ын аюулд хүн төрөлхтөн нэрвэгдсэн. Нийгэмд сэрэмжлүүлэх үүднээс л бичсэн зүйл шүү дээ?
-Үгүй ээ, Ганчимэгээ түүнийг чинь арай өөрөөр бичиж болно шүү дээ. Дорж ДОХ-ын халдвар авсан байж болзошгүйг олж мэдсэн юм бол заавал Доржийн нэрийг зарлаад яах юм бэ. Балдан болгож нэрийг нь өөрчлөөд бичиж болно шүү дээ. Ханддолгор бол мэргэжлийн сэтгүүлч хүний хувьд байж болшгүй алдаа гаргасан. Бусдаас илүү эрх чөлөөг бид эдлэх ёсгүй юм шүү. Харин илүү үүрэг хариуцлага хүлээнэ. Бид гоомой алдаа хийж бусдын идэш болж огт болохгүй. Чи залуу сэтгүүлч. Би чамд сургамж болох үүднээс нэг жишээ ярьж өгье л дөө. «Улаан од» гэдэг сонин байсныг мэдэх үү?
-Мэднээ.
-Тэр сонины нэг залуу сэтгүүлч тухайн үедээ «Ногоон Бадарч» гэж бодит хүний тухай бичсэн юм л даа. Увс нутгийн хүн. Нэгдлийн дарга байлуу, яалаа. Тэр нь ногоон нүдтэй хүн юм байна л даа. Улсууд ногоон Бадарч л гээд ярьж хэлээд хэвшчихсэн хэрэг. Тэр нь яваандаа хоч нь болчихсон. Түүнийг өнөөх сэтгүүлч олж сонсоод олзуурхаад тэр чигээр нь биччихжээ. Бас нэг шог хошин дууны дөрвөн мөр шүлэг нэмж оруулаад шүү. Нөгөө хүн нь гомдоод, бөөн зарга үүслээ. Цэргийн ч сониныг хэлэх үү, хууль ч чанга байсан цаг үе. Тэр залууг шийтгэх болов оо. Би тэр үед Сэтгүүлчдийн холбооны орлогч дарга байсан. Манайд ёс зүйн зөвлөл гэж ажиллаж байсан юм. Одоо энэ шүүмжлэгч Бажуудайн Ганбат толгойлдог. Бид тэр залуу сэтгүүлчээ авч үлдэхийн тулд ажиллаа. Ёс зүйн дүгнэлт энэ тэр гаргаад л хамгаалж гарлаа. Тогтохжаргал гэж манай хуулийн зөвлөх байсан юм. Тэр үед эмнэлэгт хэвтэж байсан. Би машин явуулж, эмнэлгийн халаадтай нь дуудаж гаргаад шүүхийн танхимд авчирч өмгөөлүүлж байлаа даа. Тэгээд л залуу сэтгүүлчээ өмгөөлж хамгаалаад ял шийтгэлгүй авч гарч чадаж байлаа.
-Тэр сэтгүүлч ямар их баярласан бол. Сэтгэл хөдөлгөмөөр гоё дурсамж байна.
-Тиймээ, сайхан дурсамж. Тэр залуу маань дараа нь нэр хүндтэй сэтгүүлч болсон. Гадаадын өндөр нэр хүндтэй шагнал хүртэл хүртсэн. «Монгол дээвэргүй шорон» энэ тэр гээд л олон сайхан нийтлэл бичсэн л дээ. Тэр дотроо намайг Японыг олж харж чадсангүй гээд л баахан муулж бичсэн дээ / инээв/
-Таныг уу даа?
-Тиймээ, намайг. Та гайхах хэрэггүй.Тэр ёс зүйгүй сэтгүүлч үү гэвэл ёс зүйгүй сэтгүүлч. Тэр хүнлэг биш хүн үү гэвэл, хүнлэг биш хүн. Нас чинь залуу байна. Энэ хорвоод их юм үзнэ дээ дүү минь. Чамд сургамж болог гэж л энэ дурсамжийг ярилаа. Одоо тэгээд л тэр маань намайгаа араас баахан муулах байх даа. Уг нь би өөрт нь хэрэгтэй, санаа авч болох, нөхөр ёсны үг хэлж байгаа хэрэг шүү дээ.
-Сонин юм. Гэхдээ хүнлэг байх тухай шаардлага сэтгүүл зүйд заавал зарчим болж тавигдах ёсгүй гэж би бодож байна. Тэр бол хувь хүний цээжин цаана л байх чанар. Тухайлбал би дотроо байгаа хандлагаа аль болох дарах гэж эрмэлздэг. Итгээд, үнэмшээд, өрөвдөөд автаад байгаагаа шүү дээ. Хүмүүс надад худлаа л яриад байх шиг санагдах болсон.
-Тийм бишээ. Хүнлэг энэрэнгүй байх зарчим бол сэтгүүл зүйн хамгийн гол зарчмын нэг. Хүн бол өөрөө эрдэнэ юм. Ерөөсөө хүн болно гэдэг чинь гайхамшигтай том, ёстой Бурханы дээд зэргийн аврал байхгүй юу. Олдошгүй том хувь тохиол. Ганчимэг нэг л удаа хүн болно. Баасансүрэн нэг л удаа хүн болно. Ганцхан удаа олж төрөх тэр хувь заяаг хүнлэг бусаар яаж туулах вэ. Ёстой алдас болох байлгүй.
-Өрөвдөж , үнэмшиж бичлээ гэж их шүүмжлүүлж байлаа. Одоо бол «бүх юм хоёр, бүр түүнээс ч илүү олон талтай шүү» гэж сэтгэлдээ гүнзгий сийлсэн.
-Сэтгүүлч хүн хүнлэг бөгөөд энэрэнгүй байх ёстой. Хүнлэг бөгөөд энэрэнгүй шүү. Үүнийг хэзээ ч битгий март. Үүнээс болж хохирно гэж байхгүй.
-Та МАХН-ын гишүүн. Тэдний алдаа мадаг илт харагдах үед өөрийгөө яаж тайвшруулдаг вэ?
-/инээв/ Тиймээ, би энэ намын гишүүн. «Үнэн» сонинд байхдаа элссэн. Бүр оюутан байхдаа элсэхийг хүсч өргөдөл гаргаж байсан. Гэвч намайг намд элсүүлэхийг хүсэхгүй, саад болж байсан хүмүүс бас бий. Тэд энэ намынх. Гэвч өнөөдөр ихэнх нь алга болжээ. Өөр намд цөөнгүй нь элсээд нүүр буруулжээ. Миний хувьд МАХН-аас гараагүй, урваагүй, шарваагүй. Гэхдээ намынхаа бодлого зарим талаар алдаатай байх үед би харин ил тод шүүмжилж тэмцэж явсан хүн. Үүнээсээ болж муу нэр зүүж, зарим хүнд буруугаар ойлгогдож явсан үе ч бий.
Би яах аргагүй энэ нийгмийн бүтээгдэхүүн учраас энэ нийгэмтэй хамт л миний үзэл санаа төлөвшиж, үлдэж, бас өөрчлөгдөж шинэчлэгдэж явсан байх. Жишээлбэл би малчны хүүхэд. Би бол малчин хүнийг хайрлах ёстой гэсэн үзлээр багаасаа хүмүүжчихсэн хүн. Тийм учраас манай нам ажилчин, малчны эрх ашгийг хамгаална гэхээр чинь зөв л гэж бодохоос яадаг юм бэ. Хүн амын ихэнх нь тэд юм чинь, ядууг нь баян болгоё, дундыг нь илүү өөдтэй болгоё гэж л явсан хэрэг шүү дээ. Тэр битгий хэл бид чинь коммунист гэдэг үгийг арван жилийн өмнө шал өөр утгаар ойлгож явлаа шүү дээ. Гэтэл олон улсын түвшинд коммунист гэдэг үгийг бараг фашист гэсэн утгаар ойлгож байсан юм билээ. Харин бид чинь сайн сайхан гэдэг утгаар л ойлгож байсан байхгүй юу. Биднийг тийм итгэл үнэмшилтэй явсны минь төлөө өнөөдөр буруушааж болохгүй биз дээ. Ерээд оны эхэн үед би МАХН-ын дотор ажилчны жигүүрийг байгуулалцаж байлаа. УИХ-ын гишүүн асан Баянжаргал бид хэд санал санаачилга гаргаж явлаа. Үүний өмнө нь Монголын Ажилчдын Нэгдсэн Холбоо гэж хүчирхэг байгууллага байсан юм. Тэнд би орж явж байсан уу гэвэл, орж явж л байсан байхгүй юу. Дараа нь би ажилчдын дундуур, үйлдвэр заводоор баахан явлаа. Гэтэл сүүл сүүл рүүгээ миний үзэл бодол 180 градус эргэсэн. Ажилчин хүн гэдэг чинь их сонин юм билээ.
-Өөрийг тань Ажилчны нам байгуулах гэж оролдсон гэдэг байхаа?
-Үүнийг маань зарим хүн намайг ажилчны нам байгуулсан гэж ярьдаг юм. Би ямар ч нам байгуулаагүй. Харин МАХН доторх анхны хоёр жигүүрийн нэгийг байгуулалцсан нь үнэн юмаа. Долоо шархдаагүй чоныг ямар чоно гэх вэ, долоон намын батлах өвөртлөөгүй эрийг ямар эр гэх вэ гэж хүртэл өнөөдөр хошигнон ярилцдаг болжээ. Надад өөр ямар ч намын батлах байхгүй шүү./инээв/
-Намын шинэчлэл гэж танайхан их ярьдаг. МАХН-ын шинэчлэл бүрэн хэмжээгээр явагдаж чадсан юм уу. Сөрөг хүчнийхэн «МАХН өнөө л коммунист нам хэвээрээ байна» гэж гайхшран дуу алдаж байна?
-Сөрөг хүчин бол ямар ч үед аль ч улс оронд тийм байдаг. Тэд ердөө л бөмбөгдөх үүрэгтэй. Аль ч улс төрд тийм л байдаг. Бид ч бас сөрөг хүчин байж үзсэн. Сөрөг хүчинд ажиллаж үзлээ. Сая би Сүхбаатарын талбайд болсон жагсаал дундуур яваад сонирхож явтал Улаанхүүтэй таарлаа. Улаанхүү бид хоёр чинь 28 дугаар сургуулийн сурагчид байхгүй юу. Манай хүн сөрөг хүчнийхээ ажлыг хийж явна даа гэж бодоод өнгөрсөн. /инээв/
Сөрөг хүчний ажиллах зарчим ямагт тийм л байдаг байхгүй юу. МАХН шинэчлэгдсэн үү гэвэл, үнэхээр шинэчлэгдсэн шүү. Энэ шинэчлэлийг МАХН-д Намбарын Энхбаяр авчирсан. Би Б.Даш-Ёндон даргыг шилжилтийн хэцүү бэрх үед ачааны хүндийг үүрэлцэж явсан гэдэгт итгэдэг. Тэр хүнийг хүндэтгэдэг. Тэр хүн бол их эрдэм номтой, том хүн.
-Намбарын Энхбаяр шинэчлэлийг аваад иржээ. Гэвч зүгээр л нэг танихгүй залууг Монголыг 70 жил ноёрхсон энэ «ланжгар» нам ямар хаалгаараа оруулчихав аа. Тэр саяхан болтол гойд намтар сэлтгүй, жирийн нэг орчуулагч залуу байсан. Түүнд хаалгыг нь аяархан татахаас эхлээд, эхний шатан дээр хөлөө зөөлөн тавих хүртэл туулж гарсан их зам байх ёстой. Та энэ талаар юу мэдэх вэ. Аль фракцийг түшсэн юм бол?
-Түүний ирснийг жирийн нэг санамсаргүй тохиолдол мэтээр авч үзэх аргагүй. Тийм шүү. Тэр чухал түүхэн цаг үед намд хэрэгтэй мөчид хүчтэйгээр гарч ирсэн юм. Н.Энхбаяр, Ө.Энхтүвшин нарын гарч ирснийг би ердийн л нэг азтай учрал төдийхнөөр тайлбарлаж чадахгүй.
-Нөгөө жигүүрийг нь одоогийн «Үнэн» сонины ерөнхий эрхлэгч Ц.Ганбат байгуулж байлуу?
-Тэгсэн. Тэгэхдээ анхных нь бас бишээ. Уламжлал шинэчлэлийн жигүүрийг бүр өөр улс байгуулсан юм. Бид намаа шинэчлэхийн төлөө л зүтгэж явсан байхгүй юу. Намын шинэчлэлийн тухай хамгийн анхны чангахан яриа 1989 онд «Үнэн» сонины намын үүр дээр болсон юм. Би өөрөө, бас Ц.Балдорж, Ц.Дашдондов нар их шүүмжлэлтэй ярьж байсан. Яахав буруу зөрүү юм байсан байж болно. Гэхдээ засч залруулахын төлөө, шинэчлэхийн төлөө явж байсан нь үнэн юм.Сүүлд 15 эрдэмтэн гэж нэг хэсэг их мандлаа шүү дээ. Тэднээс нэг бус нь манай гэрт ирж, намын шинэчлэлийн талаар санал солилцон ярилцаж л явлаа. Сүүлд зарим нь сайд, дарга нар болцгоосон. Яг тэр үеэр би Японд сарын хугацаагаар явчихсан байсан. Энэ хойгуур их олон зүйл шийдэгдсэн байсан.
-Та Ө. Энхтүвшинг гарч ирсэн гэж үзэж байна уу?
-Бид улс төр ярихгүй гэж тохиролцсон. Сэтгүүл зүйгээ л дагнан ярьж болно биз дээ?
-Та шинэ эрүүгийн хуулинд байгаа сэтгүүлчидтэй холбоотой заалтуудыг өөрчлөх ёстой гэж үзэж байна уу? Бид цагдаагийн хаалгаар шагайх эрхгүй шахам байгаа. Танд нэг зүйл анзаарагдаж байна уу. Одооны цагдаагаас нэг тийм «гаарсан, хэт даварсан» үнэр сэнгэнээд байгааг. Тэд их түрэмгий, балмад болсон юм шигээ?
-Би 1989 онд Японд очиж сар болсон гэж ярьсан даа. Тэгэхэд би японы талд нэг хүсэлт тавьсан юм. Би японы цагдаатай уулзьяа гэдэг хүсэлт тавьсан. Би Монголын сэтгүүлчдээс япон цагдаатай уулзсан анхны хүн юм шүү. Гэхдээ шөнийн цагаар уулзьяа гэдэг хүсэлт тавьсан. Тэгээд яг 24-01 цагийн хооронд ТОКИО-гийн их том дүүргийн цагдаагийн хэлтэс дээр намайг аваачлаа. Тэгэхэд би их сонин зүйлийг олж харсан юм. Японы цагдаа шиг хүмүүстэй, иргэдтэйгээ тийм эелдэг сайхан харьцдаг газар ер нь өөр бий болов уу гэж би бодсон. Гудамжаар явж байсан хүн юмаа гээчихвэл японы цагдаагаас ирж асуудаг. Төөрчихвөл мөн адил ирж асуудаг. Очих газрын замын маршрутаа мэдэхгүй бол цагдаагаас л ирж асууна. Японы цагдаагийн иргэдтэйгээ харьцаж байгаа, хүнд тусалж байгаа нь гайхалтай. Цагдаа шиг хэрэгтэй хүн нийгэмд нь байдаггүй юм билээ. Хүн ардад нь цагдаа шиг итгэлтэй хүн байдаггүй юм байна лээ. Тэд надад «монголын сэтгүүлчтэй уулзах их сайхан байна. Та Японы цагдаагийн мэндийг Монголын цагдаад хүргээрэй» гэж хэлж байсан. Би ирээд нийтлэлдээ түүнийг нь мартаагүй. Номондоо ч оруулсан. Манай цагдаа ийм хэмжээнд хүрч очоосой гэж гэж би ямагт хүсдэг. Цагдаа хүний төлөө л үйлчлэх ёстой. Цагдаа хүнийг зоддоггүй байх ёстой. Хүнийг дарамталдаггүй байх ёстой. Хэрвээ тийм байгаа бол ард түмэн чинь тэдэнд яаж итгэх юм бэ. Гэвч тэдний дотор сайн хүн цөөнгүй байдаг байх л даа.
-Уучлаарай, та шинэ эрүүгийн хуулинд байгаа сэтгүүлчидтэй холбоотой заалтуудыг өөрчлөх ёстой гэж үзэж байна уу?
-Сая шинээр батлагдаад гарч байгаа, дөнгөж хэрэгжиж эхэлж байгаа хууль учраас бас жаахан харах хэрэгтэй байхаа. Харзнах, хүлээхийн муу гэж байхгүй. Тодорхой хугацааны дараа амьдрал аяндаа болж бүтэхгүй байгааг нь шүүрдэж гаргаад шидчихдэг юм. Яарах хэрэггүй. Тэр хуулинд чинь заасан элдэв заалтуудаас гадуур ажиллах өчнөөн боломж сэтгүүлч бидэнд бий шүү дээ. Хүсвэл бид санааныхаа зоргоор эрх чөлөөтэй ажиллаж чадна.
-Бид мэдээлэл олж авах эрх чөлөөгөө эдэлж чадахгүй байна. Үүний төлөө ямар тэмцэл явуулбал үр дүнтэй вэ?
-Хуулиар бидэнд сэтгүүлчид мэдээлэл олж авах эрхтэй, ямар ч эрхтэн дархтан сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үүрэгтэй гэж тодорхой зааж өгөх ёстой. Үүнийг бүгдээрээ мэддэг боловч мэдэн будилаад мэдээлэл өгөхийг ч хүсэхгүй, нөгөөх нь ч авч чадахгүй явж байгаа байхгүй юу. Бидэнд мэдээллийн эх сурвалжаа нууцлах, хэлэхгүй байх эрхийг хуульчилж өгөх ёстой. Бид эх сурвалжаа хамгаалж үлдэх, илчлэхгүй байх эрхтэй байх ёстой. Зөвхөн шүүхэд, тухайн асуудал нийгмийн эрх ашигт хохирол учруулсан тохиолдолд зөвхөн шүүгчид итгэмжлэлээр хэлж болно. АНУ-д ч сэтгүүлчдээс шүүх шаардвал мэдээллийн эх сурвалжийг хэлдэг гэсэн. Тийм болохоор манайд ч байхаас өөр арга байхгүй. Түүнээс бусад тохиолдолд Ерөнхийлөгч ч асуусан бид хэлэх ёсгүй. Үүнийг л хуулиндаа баяжуулж тодорхой зааж өгөх хэрэгтэй. Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд Улсын нууцад хамаарах тодорхой мэдээллүүд гэж байдгийг мартах учиргүй. Та юу эс андах вэ дээ.
-Та бол манай сэтгүүлчдийн ажлыг шинжлэх ухааны үүднээс судалдаг, задалж тайлбарлаж өгдөг эрдэмтэн хүн. Сэтгүүл зүйн төрөл жанруудын Монгол дахь хөгжил, ололт, зарим төлөөлөгчдийн тухай яривал...
-Их сайхан асуулт байна. Сэтгүүл зүйн төрөл зүйлүүд их олон жилийн өмнөөс хөгжиж ирсэн. Их олон орон гүрэнд адил төстэйгээр хөгжиж, боловсронгуй болж ирсэн ийм зүйл л дээ. Ярилцлага, мэдээ, хөрөг, тэмдэглэл зэрэг нь сэтгүүл зүйн шинжлэх ухаанд байдаг уу гэвэл байдаг. Ярилцлага сайн хийдэг хүн байна. Сайхан хөрөг хийдэг хүн байна. Мэдээ мэдээллийг яах ч аргагүй чамбай хийдэг хүмүүс байна уу гэвэл байна аа. Төрөл зүйлүүд бүгдээрээ байна. Алга болчихоогүй байна. Гэхдээ төрөл зүйлүүд нэг нэгнийгээ баяжуулж, нэг төрөл зүйлийн элемент нөгөө рүүгээ сүлэлдэн орох тийм үйл явц явагдаж байна. Энэ бол ялангуяа сүүлийн үеийн сэтгүүл зүйд гарч байгаа содон үзэгдэл юм. Өөрөөр хэлбэл хатуу онолчлол, хатуу категорт баригдахаа больж байгаа хандлага ажиглагдаж байна л даа. Зарим төрөл зүйл шахагдан арагшаа ухарч байгаа бол зарим төрөл зүйл илэрхий хүчтэй түрэн гарч ирж байгааг би үгүйсгэхгүй. Ялангуяа манай монголын нийгэм дэх сэтгүүл зүйд хоёр төрөл зүйл давамгайлан гарч ирсэн. Энэ бол мэдээ мэдээлэл, ярилцлага хоёр юм. Ийм хоёр төрөл зүйл бүх төрөл зүйлээс тэргүүн эгнээнд гарч ирсэн гэж би судлаач хүний хувьд дүгнэдэг. Энэ нь олон учир шалтгаантай л даа. Зах зээлийн үед зай багтаамж, цаг хугацааны боломж их хомсдсон. Бага талбайд аль болох их мэдээллийг багтаах хэрэгтэй болсон. Үүнээс үүдэж мэдээ мэдээлэл их өндөрт эрчээ аван гарч ирсэн. Ярилцлагын тухайд гэвэл хамгийн их хүнд ойрхон буудаг, массад илүү хүрдэг хэлбэр л дээ. Хүнд их наалдацтай. Тийм учраас ерээд оны эхнээс түрэн гарч ирсэн. Одоо ярилцлага нийтэлдэггүй сонин бараг байхгүй. Ярилцлагагүй дугаар бараг байхгүй болсон. Ярилцлагын төрөл зүйл их чанарлаг байдлаар хөгжиж байгаа гэж би зориуд тэмдэглэж хэлмээр байна. Ярилцлаганаас харилцагч хоёр хүний боловсролын түвшин шууд харагддаг. Ярилцлагаар манайхны зарим нь дагнан мэргэшиж байна. Тухайлбал аль нэг сэтгүүлч малын эмчтэй ярилцахад малын эмчээс дутахгүй тэр салбарыг мэддэг байх шаардлагатай. Тийм нөхцөлд мэтгэлцээний хэлбэр илүү хөгжинө. Цаад хүнээсээ дутуугүй мэдлэгтэй сэтгүүлч харилцагчтайгаа адил зиндаанд ярьж чаддаг байх учиртай. Амархан бичдэг хөнгөн төрөл зүйл ч биш шүү.
-Нэг судлаач сонинд өгсөн ярилцлагандаа «Ярилцлага бол сэтгүүл зүйн гол жанруудын нэг биш. Баруунд бол ток шоу хэлбэрээр хүмүүсийг зугаацуулах маягаар явж байгаа төрөл» гэж хэлсэн. Редакцийн удирдагчид ч «Юун хөрөг, юун тэмдэглэл, тэр чинь устсан. Та мэдээ олж ир. Та зөвхөн баримт л олж ир» гэж шаардах болсон шүү дээ.
-Сэтгүүл зүйн төрөл зүйлүүд нэг нэгэндээ уусан сүлэлдэх процесс явагдаж байна гэж би хэлсэн. Гэхдээ «ярилцлага»-ыг үеэ өнгөрөөсөн. Сэтгүүл зүйн гол жанруудын нэг биш гэж огтхон ч бодохгүй байна. Ямар судлаач тэгж хэлсэн юм бол доо. Би тэр судлаачтай санал нийлэхгүй байна. Харин ч ярилцлага их бүтээлч, хамтын шинж чанартай болж байна гэж хэлмээр байна. Ярилцлага бол нэг талаас тухайн ярилцлагыг авч байгаа сэтгүүлчийн бүтээл. Сэтгүүлч хүн тэр ярилцлагыг чинь хийх гэж өчнөөн их бэлтгэнэ. Тэр хүнийхээ талаар судална. Юм уншиж харна. Баримт цуглуулна гээд өдий төдий хөдөлмөр зарцуулдаг. Тэр бол маш том хөдөлмөр. Нөгөө талаас ярилцлага өгөгчийн бүтээл. Хамтын бүтээл юм шүү. Би бүр ярилцлагыг торгомсог төрөл гэж хэлмээр байна.
-Зугаацуулах үүрэг гэсний тухайд та юу хэлэх вэ?
-Зугаацуулах биш. Зугаацуулах чинь шал өөр зүйл шүү дээ. Манай сэтгүүл зүйн үндсэн долоон үүргийн нэг нь зугаацуулах явдал мөн. Зугаацуулан цэнгүүлэх үүрэг чинь телевизийн хөгжөөнтэй хөтөлбөрүүд, эсвэл сонины «Цай уух зуур» ч гэдэг юм уу тийм хэлбэрийн буланд нийтлэгддэг. Өөрөөр хэлбэл нийгмийн хэт их ачаалал, дуу чимээг түр зуур ч гэсэн мартагнуулах, алжаал ядралыг тайлах, тайвшруулах үүрэгтэй.
-Тухайлбал блиц хэлбэрийн ярилцлагыг зугаацуулах үүрэгтэйд тооцох байх, тийм үү?
-Тэгэлгүй яахав дээ. Дөрөвдүгээр сарын нэгэнд нөгөө инээдмийн өдрөөр жүжигчин Туяа зэрэг хүмүүстэй хийсэн ярилцлагыг хэлж болох юм. Түүнээс биш тэр том жанрыг бүхэлд нь тэгж авч үзэх аргагүй.
-Би УБИС-ын мэргэжлийн сэтгүүлч бэлтгэсэн анхны төгсөгчдийн нэг. Гэхдээ тэндээс мэдээ бичиж чаддаггүй төгссөн. Би үүнийгээ нуугаагүй. «Би мэдээ бичиж одоо ч чадахгүй юм» гэж сэтгүүлчид өгсөн ярилцлагандаа хэлчихсэн юм. Бас нэг удаа «Би насан турш мэдээнд сажлах гэж сэтгүүлч болоогүй. Яагаад ч юм би их яарах юм» гэж илэн далангүй ярьчихсан. Мэдээж хэвлэлд өгсөн ярилцлагадаа шүү дээ. Тэр үг жаахан мушгигдаж хүрээд судлаач ах над руу чиглэн тэгж «загнасан» юм л даа?
-Би саяхан болж өнгөрсөн УИХ-ын нөхөн сонгуулийн үеэр чиний сонинд өгсөн ярилцлагыг уншиж байсан. Тэгээд чамайг дотроо бас зэмлэж байлаа. Мэдээг жижиг төрөл гэж үзэж байна гэх маягаар л надад ойлгогдсон. Тэр нь жаахан мушгигдсан зүйл байж л дээ. Мэдээ бол агуу том төрөл. Чи залуу байна. Бүх төрлөөр бичиж сурах гэж хичээх хэрэгтэй.
-Урмыг минь хугалахгүй гэж хичээж байгаа юм биш биз дээ. Ярилцлага жагсаалаас гарсан бол та шууд л хэлээрэй. Би ярилцлагаар дамжуулж хүний хөргийг бас нэг өөр янзаар босгож ирж, зурж, бүтээж болох юм байна гэж ажигласан. Тэгээд энэ төрлөөр нилээн түлхүү хичээллэсэн. Гэтэл би ойрын үед шүүмжлэлд өртөж эхэллээ. «Чи ярилцлагыг том хийж байна. Их урт асууж байна. Чиний оролцоо их байна. Чи зөвхөн тэр хүнээс факт л унагах ёстой» гэж надаас шаардаж байна. Гэтэл би хийж байгаа ярилцлага болгоноо «Энэ миний уран бүтээл» гэж хандаж хайрлаж ирсэн. Би хүмүүсийн доторх хамгийн гоё гэрлийг олж харахыг, түүнийг нь ил гаргаж харуулахыг хүсдэг. Бас дотроос нь ямх ямхаар мэрэн шаналгаж байгаа уй зовлонг нь мэдрэхийг хүсдэг. Гэтэл сүүлийн үед зүгээр л нэг хүйтэн сэтгэл өвөрлөсөн, баримтын ангууч болон хувирч байх шиг. Би бүхэл бүтэн зургаан жил ярилцлагын төрөл дээр ажиллаа. Надад тулгараад байгаа энэ байдал намайг хямрааж байна. Та намайг ойлгож байна уу? /Энэ асуулт бас л урт болчихлоо. Гэхдээ би өөдөөс минь нэвт шувт ширтэн, намайг анхааралтай сонсож байгаа энэ хүнд бүх проблемоо яримаар байлаа. Яг энэ мөчид би түүнийг мэргэжлийн сэтгүүлч хүн гэдгийг нь ор тас мартсан байв/
-Ярилцлага бол уран бүтээл гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байж болно. Би бас боддог л доо. Ярилцлага, мэдээ хоёр яагаад бусад төрөл зүйлүүдээсээ илүү ингээд товойгоод гараад ирэв ээ гэж. Энэ чинь ярилцаж байгаа цаад хүнээ илүүтэйгээр хүмүүст их ойр хүргэж чадаж байгаа учраас тэр. Бусад төрлөөс давуу чанар нь үүнд байгаа юм. Хүссэн ч, эс хүссэн ч дүүлээд гараад ирж байгааг яаж ч хаах гээд нэмэргүй. Цаад хүний бодол сэтгэлийг илүү нээх боломжтойг чи олж харж байна. Үнэн. Тэр боломж ярилцлагын төрөл зүйлд дэндүү бий. Хүний сэтгэл рүү асуултаар дөхсөөр байгаад хүрэх гэсэн тэр цэгтээ тулж очиж чаддаг төрөл. Хөрөгт гэхэд тийм том боломж байхгүй шүү дээ. Ярилцлага хэмжээний хувьд бол ямар ч байж болно. Жижиг, дунд хэмжээний, том гээд. Гэхдээ ярилцлага жаахан том болчих гээд байдаг талдаа төрөл л дөө. Тийм байхаас ч өөр аргагүй.
-Тэмдэглэл гэхэд бараг танаар дуусч байгаа юм биш үү?
-Яалаа гэж. Үгүй байх гэж би найдаж байна. Тэмдэглэл бол бидний ойлгодог тэр утгаараа зөвхөн Монголд хөгжсөн сонин төрөл зүйл. Өөр улс оронд, тухайлбал Оросын сэтгүүл зүйд тийм ойлголт байхгүй. Тэмдэглэлийг шал өөрөөр төсөөлдөг юм. Манай тэмдэглэл уран зохиолын шинж чанартай. Ерөөсөө манай сэтгүүл зүйгээс уран зохиолд дөхөж очсон нь тэмдэглэл, найруулал хоёр байгаа юм. Дорно дахинд, ялангуяа Монголд бол би тэмдэглэлийн төрлийг устаж алга болохгүй л гэж бодож байна. Би аян замын тэмдэглэлийн хоёр ч ном гаргасан. Ахиад ч гаргана л гэж бодож байна. Уран зохиолын жанрт их дөхөж очдог төрөл. Тийм учраас энэ төрөл устахгүй. Тэгээд надаар дуусч байгаа гэвэл их л харамсалтай байна. Монголын сэтгүүл зүй их л ядуу болох юм байна. Нэг сайхан төрөл зүйл алга болно гэдэг чинь юу гэсэн үг вэ.
-Найруулал бол үнэхээр алга болсон шүү дээ. Тэр байтугай хөргийг одооны уншигчид уншихгүй байна гэвэл та юу хэлэх вэ?
-Цөөрсөн, алга болох талдаа орсон уу гэвэл, тэр үнэн. Тийм дүгнэлт хийж болно. Найрууллыг социализмын үед сайн талын баатрыг товойлгон гаргах гэж албадлагаар их бичүүлж байсан. Одоо тийм зүйл алга болсон. Найрууллыг би хөрөг чиглэлээр өөрчлөгдөн хөгжиж байна гэж боддог. Өөрөөр хэлбэл өнгө төрхөө солиод гарч ирж байна гэж. Хөрөг найрууллыг үнэхээр сайн хийж байгаа хүн бол Ш.Цэрэнпил.
-Сонины өглөөний шуурхай ямар болдгийг та мэднэ. Ш.Цэрэнпил хүртэл шүүмжлүүлнэ. Хэн нэгнийг нялуун үгээр магтахаас чинь залхаж байна гэх мэтээр «Бут» авхуулдаг. Хөрөгт зай талбай өгөхдөө ч дугаарын удирдагч нар дургүйлхдаг болсон.
-Тийм үү. Чи бүжгийн жүжиг үздэг үү? Үзэгч их цөөхөнтэй байдаг юм шүү дээ. Гэхдээ хүн төрөлхтөн байсаар байхад сонгодог балет алга болчихвол ямар муухай харамсалтай юм болох билээ. Түүн шиг тансаг сайхан хөргийг устгачихвал уншигчид яах бол. Нийгмийн тодорхой түвшнийхэн уншдаг жанр шүү дээ. Хөргөө ад үзэж шахаад гаргачихвал танай сонины элит уншигчдын нэг хэсэг нь л алга болно доо. Өнөөдөр хөрөг бүтээгч мастер Ш.Цэрэнпил байгаагүй бол магадгүй энэ төрөл алга болчихсон байж мэдэх юм шүү. Нэг хэсэг төлөөлөгчид байгаа учраас, тэр бичдэг жанруудаа хөгжүүлээд, хөтлөөд, чирээд уншигчдыг дагуулаад явдаг байхгүй юу. Сайн ярилцлага хийж байгаа хүмүүсийг авч үзье. Яахав нэг хэсэг С.Жамбалдорж л гэж байсан. С.Жамбалдорж, талийгаач У.Амарсайхан, тэгээд өөрөө байна. Ийм төлөөлөгчид нэг нэгийгээ залгамжлаад байгаа учраас энэ жанраа аваад яваад байдаг. Тэр жанраа амьдруулаад, хөгжүүлээд аваад явж байна.
-Манай сэтгүүл зүйд гялалзаж байсан улсууд бүгд дарга болоод алга болчих юм. Ц.Балдорж байна. Одоо сониндоо тэрслүү үг билүү нэг булан явуулж л байна. Гэвч Балдоржийн хийц биш болохоор нэг л шимгүй. Эр зориггүй, шинэ содонгүй. Ж.Мягмарсүрэн байна. Тэр ерөнхий эрхлэгчээс өөрөөр харагдахаа байсан. Шулуухан хэлэхэд тэр «Эзэн» харагддаг. Түүний сэтгүүл зүйд авч ирсэн хөгжим эгшиглэхээ больсон. Ц.Элбэгдорж, Т.Ганди, Та ... ер бүгд л дарга болцгоон алга болсон. С.Цогтсайхан өвдсөн. Ш.Цэрэнпил элсэн. Алмас гэгддэг Батбаяр ор сураггүй. Та судлаач хүн сэтгүүл зүйнхээ төлөөлөгчдийн тухай үгээ хэлээч. Зарим нь баярлаг. Зарим нь гомдог л доо.
-Монголын сэтгүүл зүйн доторх найруулал, түүний дотор хөрөг найрууллын мастер нь Ш.Цэрэнпил гэж би түрүүн хэлсэн. Үүн дээр судлаач шүүмжлэгчид, уншигчид зөвшөөрөх байхаа гэж бодож байна. Жишээлбэл байгалийн сэдэв байна. Энэ бол дэлхий дахинд аварга том сэдэв. Цаашдаа удтал байсаар байх болно. Ийм том харанга дэлдсэн сэдэв чинь өөрөө аяндаа сэтгүүлчийг төрүүлдэг юм. Энэ сэдвийн тавцан дээр манайд төрсөн төлөөлөгч бол Жамбалын Мягмарсүрэн. Ж.Мягмарсүрэнгийн Амьтдын тухай өгүүллэгүүд буюу «Долоо дахь хөхний гавар» гэдэг ном үүний баталгаа. Энэ чинь олон жил манай сонинуудаар цуварч гарсан нийтлэлүүд. Үнэхээр гайхалтай сайхан ном. Хоёр дахь ботио бичиж байгаа гэсэн. Надад бэлэглэнэ гэж амалсан. Түүний тухай судлаачийн үгээ би олон удаа хэлж байсан болохоор үүгээр цэглэе. Тэр бол Монголын сэтгүүл зүйн байгалийн, ан амьтны дууч нь юм шүү. Түүний өмнө Ш.Цэен-Ойдов, Г.Жамц нар байсан. Ц.Балдорж ч мөн адил энэ сэдвээр гарч ирсэн хүн. Энэ сэдвээр бичигчдийн бүхэл бүтэн үе бий. Тэднээс онцгойрч товойн гарч ирсэн нь бол танай ерөнхий эрхлэгч. Ярилцлагаар бас нэг хэсэг хүн гарч ирсэн. Жамбалдорж өөрийгөө энэ төрлийг Монголд анх үүсгэсэн гэдэг юм. Тэр үнэхээр авьяастай сэтгүүлч. Би түүний дээрх үгийг няцааж шүүмж бичиж байсан юм.
-Ямар нэртэй шүүмж билээ?
-Нэрийг нь мартчихжээ. Агуулга нь гэвэл ярилцлагыг Монголд Жамбалдорж үүсгээгүй. Ярилцлага бол анх Монголд сонин үүсэхэд л бий болсон төрөл. Хүн анх бий болоод хоорондоо хэл амаа ололцож дуу авианы тусламжтайгаар ярилцаж эхэлсэн тэр үеэс эхлээд л ярилцлага бий болсон юм. Зүгээр 1960-70-аад оны үеийн сэтгүүл зүйн ярилцлагын төрөлд Жамбалдорж түлхэц оруулсан уу гэвэл оруулсан. Дараа нь ярилцлагыг нилээд гайгүй хийсэн төлөөлөгч бол тэр талийгаач У.Амарсайхан мөн. Залуу үеэс бол чи байна. Энэ сэдвээр нэг хүн эрдмийн ажил хийсэн. Би дараа чамд диссертацийг нь өгнө. Монголд ярилцлагын тодорхой тооны төлөөлөгчид бий. /Тэр өөрийгөө нэрлэсэнгүй. Түүний «Цахиагийн Элбэгдорж алтан хараацай мөн үү?» «Мэндийн Зэнээ хүнд сурталтан гэж үү?» гэх зэрэг олон сайн ярилцлага байдаг. Биднийг оюутан байхад маань багш нар заавал унш гэж захиж байж билээ/ Бодол бясалгалын чиглэлээр их сонин тийм бичлэгийн арга хэлбэрийг Монголд оруулж ирсэн хүн бол Эрдэнээ юм.
-Ч.Эрдэнэ үү?
-Тиймээ, Ч.Эрдэнэ мөн. Түүний үндсэн аргачлал математик томьёолол байдаг. Манай сэтгүүл зүй бас математик томьёолол гаргалгаануудтай шүү. Монголын сэтгүүл зүйд эрх чөлөөг авчирсан, түүний төлөө цогтой тэмцсэн хүн бол Ц.Дашдондов мөн. Энэ хүн өөрөө том сэтгүүлч. Бүх төрлүүдээр сайн бичдэг. Би энд дээр үеийн төлөөлөгчдийг ярихгүй байна шүү. 1965 он хүртэлх Монголын сэтгүүл зүйн хөгжлийн түүхийг тойм маягаар судалсан хүн бол доктор Г.Дэлэг гуай. 1965 оноос хойшхийг бол үнэндээ хэн ч хийгээгүй. Би хийх санаатай оролдож л байна. Тэнд тэр Ш.Цэрэнпил, Ц.Балдорж өөр хэн хэн байдаг юм бүгд орох ёстой.
Монголд сэтгүүл зүйн судлал бий юу?
-Бий. Яагаад гэвэл сэтгүүл зүйн шинжлэх ухаанаар цол хамгаалсан 20-иод хүн байгаа. Харин та надаас сэтгүүл зүйн шүүмж бий юү гэвэл би байхгүй л гэж хэлнэ дээ. Гэтэл шүүмж нь бол өдөр дутам ус агаар шиг хэрэгтэй байдаг зүйл.
-Та нийтлэлийн төлөөлөгчдийг нэрлээч.
-Нийтлэл, сэтгүүл зүй хоёр чинь нэг юмны хоёр тал мэт боловч дотор нь бас ялгаж салгаж болно. Нийтлэлийн их сонирхолтой төлөөлөгч Баабар байгаа юм. Энэ хүн мэргэжлийн сэтгүүлч биш. Энэ хүн чинь биологич хүн, улс төрч хүн, нийгмийн зүтгэлтэн хүн. Шал өөр мэргэжлийн хүн шүү дээ. Гэхдээ мань хүний бичсэн ном, бичлэгүүдийг нь аваад үзэхээр нийтлэлийн их сонин тийм хэлбэр, агуулга ажиглагддаг. Мэдэрмээр, сурмаар маш сонин зүйл олон бий. Би сүүлд нь бас ойлгосон л доо. Энэ бол барууны, тэр дундаа Польшид ихэд дэлгэрсэн бичлэгийн арга хэлбэр юм байна лээ. Тэнд мань хүн сурч байсан шүү дээ. Баабар бид хоёр их сонин танилцсан улс. Баабар намайг Монгол дахь коммунистуудын үлгэр жишээ загвар гэж бичсэн. Нөгөөхийг нь уншаад уур хүрч байна аа. Тэгсэн мөртөө сэтгүүлчийн маань л өвчин дөө. Хэлбэр нь их сонин санагдаад болдоггүй. «Ямар сонин бичдэг хог вэ, энэ нөхөр чинь бидний бичиж чадахгүй хэлбэрээр бичиж байдаг байна шүү» гэж бодогдон бас нэг жаахан аазгай хөдөлж байна. Дараа нь хоёулаа хэрэлдлээ. Шүүх мүүх боллоо. /инээв/ Гэхдээ Баабар шударга хүн шүү. Би тэр занд нь талархалтай ханддаг юм. Надаас уучлал гуйсан юм. Нийтлэлийн салбарт сэтгүүлчийн мэргэжлийнхэн бараг байхгүй, бусад салбарынхан илүүтэйгээр түрээд ороод ирсэн нь их сонирхолтой.
-Ичмээр л зүйл шүү дээ.
-Тэгэлгүй яахав. Сүүлийн үед ахмад дипломатчид их сайн бичиж байна. Чамбай байна шүү. Гэхдээ мэргэжлийн сэтгүүлчдийн туслалцаа авдаг байхаа. Манай сэтгүүлчид бүх төрлөөр бичих гэж оролдох ёстой байх. Бидний үед хатуу ч шаардлагатай байж. Бүх төрлөөр бичих даалгавар ирнэ. Юм юм хийж үздэг байлаа. Тэгж тэгж нэг төрөлд гаршаад, дурлаад бариад авдаг. Энэ нь зөв. Чи тухайлбал ярилцлагыг сонгосон байна. Монголын сэтгүүл зүй гэдэг чинь уулын боргио шиг олон өнгө аяс, дуу чимээтэй байх хэрэгтэй.
-Баабар гаднын хүн. Өөринхнөөс маань нийтлэлийн төрөл дээр хэн ч алга гэж үү?
-Ц.Балдоржийн нийтлэлүүд сайн шүү. Л.Түдэв гуай ясны нийтлэлч хүн. «Хүмүүс» гэдэг ном нь их сайн ном шүү дээ. С.Эрдэнээгийн «Миний эх орон, миний тоонот» гайхамшигтай сайхан нийтлэлийн ном. Тэр ганц зохиолч ч биш, нийтлэлч хүн шүү дээ.
Та Эрдэнэ Баавайг хэлж байна уу?
-Тэгэлгүй яахав.
-Б.Цэнддоогийн хийж байгаа фельтонуудыг та ямраар авч үзэж байна?
-Энэ бол манай сэтгүүл зүйн бас нэг том төрөл мөн. Социализмийн үед шог нийтлэлийг зүгээр нэг тэслэх бөмбөг шиг авч үздэг байлаа. Ерэн оноос хойш энэ төрөл өнгөрсөн үетэйгээ хамт алга болсон. Одоо жинхэнэ утгаар нь бичлэгийн өндөр түвшинд хийж фельтон хэлбэрээр Б.Цэндоо аваад явж байна. Зарим хүмүүс Цэнддоод их уурлаж байгаа харагддаг. Энэ чинь Цэнддоогийн буруу биш юм аа. Тэр төрөл зүйл нь өөрөө улс төртэй дандаа холилдож явсан, аль ч үед улс төрд ойр явсан эд л дээ. Цэнддоог улс төргүйгээр ойлгож болохгүй. Гэхдээ энэ Цэнддоо чинь уг нь уран бүтээлч хүн юм шүү дээ. Мэргэжлийн сэтгүүлч хүн. Сайхан сайхан уран бүтээлчдийг улс төр уруу татчихаад байх юмаа. Одоо манай Балдоржийг уран бүтээлч гэж харахад учир дутагдалтай. Хаанаас нь ч харсан бизнесч. Ямар цогтой, галтай, дүрэлзсэн сайхан нийтлэлүүд бичиж байлаа. Саяхан би нэг таарсан, эргэж уран бүтээлээ хийнэ. Олон ангит телевизийн кино хийж байна гэж ярьж байна лээ.
-Фото сурвалжлагчид бол муугүй амжилтад хүрсэн байх аа?
-Тэр үнэн. Дунд үеэс л ярья. Дагданготов гуай байсан. Дагданготов гуайн шавь нь Цэрэнжамц. Цэрэнжамцын шавь нь Роозонгийн Энхбат, Энхбатын шавь нь нөгөө талийгаач Ц.Батзориг. Би түүнийг их дэмжиж, сургуульд явуулж байсан юмсан. Энхбат, Батзориг хоёрын авсан зураг бусдаас арай л нэг өөр шүү. Гэтэл Энхбат маань бизнесч болчихлоо. Яг сайхан нийтлэлч гарцаагүй гараад ирлээ гээд л баярласан чинь Ц.Балдорж бизнесч болоод явчихсан. Т.Ганди их сайхан авьяастай сэтгүүлч болох нь дээ гэж байтал улс төр лүү явчихсан. Одоо Т. Гандигаас уран бүтээл хүлээх хэрэггүй. Ц.Элбэгдоржоос бас юу ч хүлээгээд хэрэггүй. Тэр бол ерөөсөө л улс төрч хүн болж хувирсан.
-С.Цогтсайхан, алмас гэгддэг Ц.Батбаяр нарын тухайд та ямраар авч үздэг вэ?
-С.Цогтсайхан бол ерээд оны яг тэр нийгэм, тэр цаг үеийн дууч нь. Тэр цаг үе, үйл явдал нь түүнийг төрүүлсэн. Харамсалтай нь өнөөдөр аюулт өвчин түүнийг ороож байна. Авьяастай сайхан сэтгүүлч. Их юм хийх байсан хүн. Алмас хэмээгч алдар цолтой Батбаяр бол төрөлхийн заяамал авьяастай залуу. Нөгөө ёс зүйгээ барих юм бол бид түүнийг ингэж хэлж бас болохгүй шүү дээ. /Хочилсон болно/ Тэр бол булаастай шижир алт. Авьяасыг юм болгож чаддаг хүн гэж байна. Чаддаггүй хүн бас байна. Алмас Батбаяр маань тэр сайхан авьяасыг архи болгож хувиргасан. Бас улстөрд худалдсан.
-Би өөрийнхөө мэргэжлийг тэтгэвэрт гардаггүй мэргэжил гэж боддог. Гэхдээ надад манай нэг нэртэй сэтгүүлч хоёр жилийн өмнө хэлж байсан. «Одоо чамд идэвхтэй, хурдтай ажиллах хугацаа бага үлдсэн шүү. Эмэгтэй сэтгүүлчид их амархан суудаг. Гал тогооны өрөө нь дуудаад болдоггүй юм. Чи Сонинтогосыг ямар хүчтэй эхэлж байсан гэж бодож байна. Гэтэл тэр алга л байна шүү дээ» гэж?
-Тэр хүн чамд өөрийнхөө бодож явдгаа хэлсэн байж болно. Магадгүй энэ нь үнэний хувьтай ч байж болох юм. Би үүнийг бас үгүйгэхгүй байна. Сэтгүүлчид бодох, сэтгэх хурд нь саарсан тохиолдолд л түүнээсээ болоод сууж магадгүй. Гэхдээ эмэгтэй сэтгүүлчид юу юугүй батерей шиг суучихдаг гэдэг бас юу л бол. Өөрийгөө сайн ирлэ. Сайн хурцал. Тэр хүн чамд зүгээр ч нэг тэгж хэлээгүй байх. Гэхдээ би чамд нэг юм захья. Уулзаж учирсан хүндээ муу бодол хэзээ ч битгий үлдээж байгаарай. Сэтгүүлч хүн хүнтэй уулзаж байж л ярилцлага хийнээ дээ. Чамтай уулзсан хүнд чиний тухай тааруу бодол үлдээж хэрхэвч болохгүй.
-Би өөрийнхөө тухай юу?
-Тийм ээ, чи өөрийнхөө тухай. Тэр битгий хэл хийсэн бүтээлээ заавал эргээд тэр хүндээ үзүүлж бай, эргэж зөвлөлдөж бай. /Түүний энэ зөвөлгөөг хүлээж авах сэтгэл зүйн бэлтгэл надад огт байсангүй/
-Харин би эргэж үзүүлж, уншуулж, хянуулахаас татгалздаг. Үзүүлэхээр тэд өөрийгөө өөрчилж, хэт гоёчилж эхэлдэг. Ухаантай, өө сэвгүй болгоод танигдахын аргагүй будчихдаг. Ярилцлага яг тухайн агшинтайгаа, тэр үед биднийг нөмөрч байсан сэтгэлийн элдэв хөөрлүүд, догдлол, уналт, сөргөлдөөн, юм юмтайгаа хамт байвал илүү амьд болдог шүү дээ. Та сайн мэдэж байгаа? /Түүний дээрх зөвөлгөөг мэргэжлийн зарчимдаа хэрхэн ханддагийг маань сорьж байна гэж би шууд бодсон/
-Тиймээ, тэгдэг. Чамайг Булганы нөхөн сонгуулийн үеэр Өвгөнхүүтэй муудалцахад чинь анхааралтай ажиглаж байсан. Залуу байна. Омголон байна. Юунд ч битгий ам гарч бай. Амьдралын зам харьцангуй их урт шүү дээ. Би чамд хувь хүнийхээ хувьд зөвлөж байгаа юм. Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж байдаггүй юм.
-Баярлалаа. Гэхдээ эргэж ярилцлагаа үзүүлж байх гэдгийг зөвшөөрмөөргүй санагдаад болохгүй нь.
-Би өөрийг чинь ямар нэгэн хэл аманд өртчих бий гэж айж болгоомжлох үүднээс үүнийг зөвлөж байна. Хэрэгт өөрийгөө барьж өгч хэрэггүй. Монголчууд бид цөөхүүлээ. Бие биенээ хайрлаж байх хэрэгтэй. Алдаанаас байнга болгоомжилж яваарай л гэж би чамд аминчлан хэлж байгаа хэрэг шүү дээ. Миний үг чамд хэрэг болж ч мэднэ, болохгүй ч байж мэднэ.
/Бид багахан цагт багтааж ярилцсан ч маш ихийг ярьсан байв. Тохирсон цагаасаа 40 минут хоцорч очих хүртлээ, тэр бүү хэл ороод өрөөнийх нь үүдэнд зогсож байх үедээ ч би түүнийг «Ууртай, хуучинсаг, даргархуу, ихэмсэг хүн намайг угтана» гэж бодсоор, түүнээс эмээсээр байлаа. Харин «За дээшээ суу, би чамайг өдий хүртэл ярилцах хүнтэйгээ болзож сураагүй баймааргүйсэн гэж бодож байлаа шүү хэмээн эелдэгхэн «хатгасны» дараа л жаахан тайвширч, уучлал хүсээд баахан ном дэвтэр, бичиг цаасанд дарагдсан хоймрын ширээнээс холгүй байрлуулсан хурлын стильтэй урт ширээний ард олон сандлуудынх нь нэгийг зориг муутайхан татаж суулаа. Энэ бидний анхны уулзалт юм л даа. Дараа нь шууд цүнхээ ухан диктафоноо гаргаж тавилаа, бас үзэг, тэмдэглэлийн далбайсан том хар дэвтрээ». Харин тэр сэмбэлзтэл алхаж ирээд эсрэг талын сандлыг жирийн, албархуу бишээр татаж суунгаа бугуйн дахь цагаа хяламхийн харж байлаа. Тэр хөнгөн шингэн, соёлтой, бас их саруулхан хүн юм. Төсөөлөх, дам сонсох, эсвэл хэн нэгэн мэргэн хүний тухайн хүнд өгсөн дүгнэлт зэргээс нүүр тулж уулзан нүдээрээ харах, өөрөө мэдрэх дандаа илүү, дандаа хүчтэй байдаг гэдгийг амьдрал надад ахиад л доогтойхон сануулав. Түүнийг хүмүүс янз бүрээр үнэлж цэгнэдэг ч тэр миний бодож байснаас хавьгүй дулаан хүн байлаа./
Ийм л нэг ярилцлага намайг хөлгийн жолоог Польш руу залсан хойгуур «Өдрийн сонин»-д нийтлэгдсэн байв. Би бүр сүүлд олж уншсан. Хүмүүст хүрсэн юм байлгүй дээ Улаанбаатараас, бас Москвагаас хүн утасдаж ярилцлагыг чинь уншлаа. Илэн далангүй яриа болжээ гэж байсан. Бидэнтэй хамт Улаанбаатараас Москва хүртэл нэг онгоцоор ниссэн, миний эртний танил «Эм-импекс» компанийн ерөнхий захирал, анагаах ухааны доктор Б.Бямбаа хүнээр хэрэг болгож захидал ирүүлж билээ. Түүндээ тэрбээр Москвагаас ирээд «Ер нь аль ч төр засаг сэтгүүлчдээр нэг их оролдох хэрэггүй гэж мэргэжлийн хүний хувьд зөвлөмөөр байна» гэсэн ярилцлагыг чинь уншиж таныг мэргэжилдээ ямар их хайртай, бас бахархалтайг ойлгож хүн бүр л өөрийн мэргэжилдээ ийм байдаг бол улс орон амархан хөгжинө дөө гэж бодогдлоо. Энэ ярилцлагын төлөө танд баяр хүргэе гэж бичсэн байв. УИХ-ын гишүүн асан Зуунайгийн номыг тэр надад өгч явуулсан байж билээ. Тэр номыг би амтархан уншсан. Санал сэтгэгдлээ «МОНЦАМЭ мэдээ» сэтгүүлд хүргүүлсэн билээ. Харин хэвлэгдсэн эсэхийг мэдэхгүй байна.
Friday, March 14, 2008
КАЛИШИЙН НААДАМ
Польшид байх хугацаанд тус улсын цөөнгүй хот, мужаар аялж танилцжээ. Тэр бүгдийн дундаас Калиш хэмээх 120 мянган хүнтэй цомхон хот сэтгэлд тод хоногшин үлдсэн байна. Тус хотын дэд Ерөнхийлөгч ноён Тадеуш Кравчыковскигээс 2005 оны эхээр надад захидал ирсэн юм. Уг захидалд Монголын ард түмний үндэсний баяр наадмыг өөрийн хотод тэмдэглэж өнгөрүүлэх саналтай байгаагаа дурдаж ЭСЯ-наас тусламж хүссэн байлаа.
Калиш хотын иргэн хатагтай Лидия Кания гэдэг эмэгтэй хэдэн жилийн өмнө Монголд очиж манай үндэсний баяр наадмыг үзжээ. Тэгээд хотынхоо удирдлгад хандаж санал тавьсан аж. Калиш хотод Монгол Улсын иргэн бизнесч Мөрөн, түүний гэргий хүний эмч Болормаа нар ажиллаж амьдардаг юм байна. Тэд хатагтай Лидия Канияд тусалжээ.
Би ЭСЯ-ныхаа ажилтнуудаас, Польшид олон жил аж төрсөн иргэдээсээ асууж сураглаж урьд нь Польшид Монгол наадам зохион байгуулж байсан эсэхийг сонирхов. Мэдэх хүн байсангүй. Тэгэхлээр энэ нь Польшид бидний анд нөхөдтэйгөө хамтран зохион байгуулах анхны наадам болж таарав. Калиш хотын удирдлага, хатагтай Лидия Канияд талархаж буйгаа илэрхийлж тэдний санал санаачилгыг Элчин сайд дэмжиж байна хэмээн хариу өглөө. Удалгүй хатагтай Лидия Кания, Болормаа нар ЭСЯ-нд ирж бидэнтэй биечлэн уулзаж санал бодлоо солилцов. Ингээд бэлтгэл ажилдаа шуурхайлан орсон юм.
ЭСЯ-ны 3 дугаар нарийн бичгийн дарга А.Батсайханаар ахлуулсан хориод хүний бүрэлдэхүүнтэй Баяр наадмын комиссыг Элчин сайдын тушаалаар байгуулж бэлтгэл ажлынх нь төлөвлөгөөг батлав. Баяр наадмын комиссын дарга болон орлогч нарыг Калиш хотод илгээж газар дээр нь нөхцөл байдлыг судлуулав. Тэдний сэтгэлд хотын төв цэнгэлдэх хүрээлэн нийцсэн байна.
Аливаа улс орныг сурталчлахад үндэснийх нь хоол ундны үйлчилгээ чухал үүрэгтэй байдаг. Айлын талын хүсэлтийн дагуу ЭСЯ-наас мастер тогооч Д.Оюунчимэгийг Калишид томилолтоор ажиллуулж тэндхийн тогооч нарыг монгол хоол хийх аргачлалд сургасан нь ач холбогдолтой арга хэмжээ болсон юм.
Улаанбаатараас долоон зуун мянган төгрөгөөр асар майхан захиалж авчруулав. Маш сайхан асар байсан. Баяр наадмын комиссын орлогч дарга Цэгмэд 32 бөхийн зодог шуудгийг Монголд захиалж хийлгүүлэв. Баяр наадмын комиссын гишүүн Бадиа Калишийн наадмын эрхий мэргэн харваачдын ид хавыг үзүүлэх гурван ширхэг нум сум бэлтгэв. Баяр наадмын комиссын дарга А.Батсайхан, Киев дэх манай консулын ажилтан Х.Болдхуяг нар Монголоос зориуд хэрэг болгож Булган, Өвөрхангайн уруул чимчигнүүлсэн сайхан айраг авчруулав. Гүүний айраггүй монгол наадам гэж юү байх билээ гэлцсэн хэрэг. Бүжиг дэглэгч Батжаргал эхнэр Алимаатайгаа хавсраад их аятайхан ул боов хийж баяр наадмын идээнд нэмэрлэв. Энэ мэтээр хүн бүр эрвийх дэрвийхээрээ зүтгэсэн билээ.
Эх орноосоо алс холд сууж буй монголчууд үндэсний баяр наадмаа тэмдэглэнэ гэхээр сэтгэл нь сэргэж, идэвхи санаачилга нь оргилдог юм билээ. Нэг л мэдэхэд төлөвлөсөн өдөр болчихсон байсан. 2005 оны 7 дугаар сарын 9-ний өглөө эрт Варшаваас гарч дөрвөн цаг хэртэй давхиад Калиш хотод очлоо. Баяр наадмын нарийвчлан гаргасан төлөвлөгөөний дагуу өглөөний 10 цагт Калиш хотын Ерөнхийлөгч ноён Януш Пенхеж болон хотын бусад удирдлагатай уулзав. Ноён Януш Пенхеж хотынхоо тухай, иргэдийнхээ аж амьдралыг дээшлүүлэх талаар хийж буй ажлаасаа дэлгэрэнгүй ярьж танилцууллаа. Хүн ам нь ихэд залуужсан нь Монголыг эрхгүй санагдуулж байв. Ажилгүйдлийг багасгах талаар хийж гүйцэтгэсэн ажил үйлсээрээ Калиш хотын удирдлага бахархах эрхтэй санагдсан. Энд Польшийн ДХЯ-ны нэр хүндтэй дээд сургууль байрладаг, Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын 3 офицер тус сургууль дээр 2005 оны хавар ирж семинарт сууж туршлага судлаад явсан тухай, өөрийнх нь хотод нэг монгол айл байдаг тухай тэд ярьж байлаа. Үүнээс үзвэл Монгол Улс Калиш хоттой ямар нэг хэмжээгээр холбогдож буй нь тодорхой байв.
Хотын Ерөнхийлөгч ноён Януш Пенхеж бол дөлгөөхөн зантай маш даруухан хүн байв. Ажлаа арван хуруу шигээ сайн мэддэг нь түүний ярианаас түвэггүй мэдрэгдэж байлаа. Ийм хүмүүс хот, муж, дүүргийг толгойлж байхад Польш улс түргэн хурдацтай хөгжилгүй яах билээ гэж санагдсан.
Калишид болсон монгол наадмын тухай би маш олон зүйлийг дурсан яримаар байна. Гэвч ийнхүү нуршихаа түр түдгэлзэж «Монголчууд» сонины 2005 оны 8 дугаар сарын дугаарт нийтлэгдсэн үйл явдлын товчоон, тус сонины сурвалжлагчид өгсөн өөрийн товчхон ярилцлагыг ямар нэгэн нэмэлт өөрчлөлтгүйгээр тэр чигээр нь толилуулья гэж санав. Эдгээрээс уншигч та илүү тодорхой ойлголт авах болов уу. Тодорхой ажил үйлс санаачлан хэрэгжүүлэх явцад хүмүүсийн зан чанар илүү тод харагддаг билээ. Калишийн наадмын бэлтгэл ажил дээр ч энэ нь мөн харагдсан. Өдөр бүр шахам утсаар ярьж илүүтэй санаачилга гаргаж буй дүр эсгэгчдээс зарим нь яг цагаа болохоор ажил унагаж итгэл алдах нь байхад юу ч хэлэлгүй дув дуугуй явж байгаад хэрэгтэй үед зөндөө зүйл хийж аминд ордог хүн ч бас байдаг юм билээ. Аман дээрээ дэмжиж буй дүр үзүүлэвч ачир дээрээ зүсээ хувиргаж бусдыг уруу татагчид гарч л байв.
Польшийн Калиш хотноо болсон «Монгол наадам»-ын арга хэмжээний
хүрээнд зохиогдсон үйл явдлын товч хураангуй.
2005 оны 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 8-нд Польшийн Калиш хотын төв зоогийн газруудад «Монгол хоолны өдөрлөг» зохион байгуулагдав.
ЭСЯ-наас мэргэжлийн туслалцаа үзүүлж, өдөрлөгийн нээлтэд Баяр наадмын комиссын орлогч дарга Цэгмэд нарын төлөөлөгчид оролцож сэтгүлчдийн асуултад хариулт өгсөн байна.
2005 оны 7 дугаар сарын 9-нд Элчин сайд Львов хотноо Монгол Улсын Өргөмжит консулаар ажиллуулахаар нэр дэвшиж буй ноён А.Курач, Гданьскийн эмч Т.Болд нартай Калиш хотноо уулзаж Украины Львов хотноо дорнын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх асуудлаар санал солилцож зөвлөлдөв
. 2005 оны 7 дугаар сарын 9-нд Монгол Улсаас БНПУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Т.Баасансүрэн Калиш хотын Ерөнхийлөгч ноён Януш Пенхежтей тус хотын захиргаанд уулзаж хоёр талын харилцааны асуудлаар, тэрчлэн Калиш хотноо зохиогдох монгол наадмын талаар санал солилцов. Уулзалтад Калиш хотын дэд ерөнхийлөгч ноён Тадеуш Кравчыковски болон албаны бусад хүн байлцав.
2005 оны 7 дугаар сарын 9-нд Польшийн Калиш хотноо 2004 онд Монголоор аялсан Збигнев Панекийн «Бенедикт Полакийн мөрөөр» сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн нээгдэв. Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын ЭСЯ-ны ажилтнууд, монгол иргэдийн төлөөлөгчид, Калиш хотын удирдлага оролцов.
2005 оны 7 дугаар сарын 9-нд Польшийн Калиш хотноо Варшав дахь Ази Номхон далайн орнуудын музейгээс эрхлэж «Монголын түүх» сэдэвт уг музейн цуглуулгын үзэсгэлэн нээгдэв. Монгол Улсын ЭСЯ-ны ажилтнууд, монгол иргэдийн төлөөлөгчид, Калиш хотын удирдлага нээлтэнд нь оролцов.
2005 оны 7 дугаар сарын 9-нд Монгол Улсын Элчин сайд Т.Баасансүрэн Калиш хотын бизнесчид, иргэдийн төлөөлөгчидтэй уулзаж «Монгол, Польшийн харилцааны уламжлал ба шинэчлэл. Орчин үеийн Монгол улсын тухай» сэдэвт лекц уншиж, хүмүүсийн сонирхсон асуултад хариулав.
2005 оны 7 дугаар сарын 9-нд Калиш хотын Ерөнхийлөгч ноён Януш Пенхеж Монгол Улсын Элчин сайд ноён Т.Баасансүрэн, түүний гэргийг хүндэтгэн үдийн зоог барив.
2005 оны 7 дугаар сарын 9-нд Польшийн Калиш хотноо тус улсын нэрт уран бүтээлч Гудзоватыгийн «Бүргэдүүд» сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болов. Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Элчин сайд Т.Баасансүрэн болон Калиш хотын удирдлагууд оролцов.
2005 оны 7 дугаар сарын 9-нд Калиш хотноо Монгол орноор удаа дараа явж аялсан уран бүтээлч Болеслав Урин, Ян Рогала, Збигнев Панек нартай тус хотын төлөөлөгчид уулзалт хийв. «Говь, тал, уулыг туулан» хэмээх сэдэвт уг уулзалтад оролцогчид тэднээс олон арван зүйлийг асууж сонирхож хариулт авсан байна.
2005 оны 7 дугаар сарын 9-нд Калиш хотын соёлын төвд Монголын ардын урлагийн «Хулан хонгор» хамтлагийн тоглолт болж Монгол, Польшийн 500 гаруй иргэд уг концертыг үзэж сонирхов. Нэг цаг хагас гаруйн хугацаатай үргэлжилсэн эл тоглолтын уран нугаралт, Монголын олон ястан үндэстний бүжгүүд үзэгчдийн сонирхлыг гойд татаж байлаа.
2005 оны 7 дугаар сарын 9-ны орой Калиш хотод Польшид суралцаж буй монгол оюутны холбооноос үдэшлэг цэнгүүн зохион байгуулав. Уг арга хэмжээнд Люблин хотноо суралцаж буй монгол оюутнууд, мөн Уж хотын оюутны төлөөлөгчид хамгаас илүү идэвх зүтгэлтэй оролцов.
2005 оны 7 дугаар сарын 9-ны орой Калиш хотын Ерөнхийлөгч ноён Януш Пенхеж тус хотноо болж буй «Монгол наадам»-д оролцогчдыг хүндэтгэж хүлээн авалт зохион байгуулав.
Хүлээн авалт дээр Калиш хотын Ерөнхийлөгч ноён Януш Пенхеж, Монгол Улсын Элчин сайд ноён Т.Баасансүрэн нар харилцан баяр хүргэж үг хэлэв.
Монгол наадмыг тус хотод зохион байгуулах санаачилга гаргасан Калиш хотын иргэн хатагтай Лидия Кания-д Элчин сайд амьд цэцгийн баглаа барьж талархал илэрхийлэв.
2005 оны 7 дугаар сарын 10-нд Калиш хотын төв цэнгэлдэх хүрээлэнд Монгол наадам болов. Наадмыг Монгол Улсаас БНПУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд ноён Т.Баасансүрэн, Калиш хотын Ерөнхийлөгч ноён Януш Пенхеж нар нээж үг хэлэв. Хөгжимд Монгол улс, БНПУ-ын төрийн дуулал эгшиглэж хоёр улсын төрийн далбааг төв цэнгэлдэх хүрээлэнд гүн хүндэтгэлтэйгээр мандуулав.
Монгол Улс, БНПУ-ын төрийн далбааг намируулсан морьтонгууд, монгол үндэснийхээ зодог шуудгаа өмссөн хүчит бөхчүүд, монгол иргэдийн төлөөлөгчид, Польшийн сумо сонирхогчид болон жудо бөхийн тамирчид цэнгэлдэх хүрээлэнд жагсан орж ирээд «Монгол наадам»-ын төв асрын өмнүүр баяр ёслолын байдалтай явж өнгөрөв.
Монгол үндэсний хээ хуараар чимэглэсэн төв асарт Монгол Улсаас БНПУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд ноён Т.Баасансүрэн, Калиш хотын Ерөнхийлөгч ноён Януш Пенхеж нарын албаны хүмүүс суусан байлаа.
Асрын голд монгол ул боов давхарлан өрж, чихэр жимсээр чимсэн идээ будаа таваглаж, монгол хонины мах чанаж тавьсан байв. Мөн айраг цагаа тэргүүтнийг аягалаж, түрүүлсэн бөхчүүдийг боов боорцог, ааруул бяслагаар мялааж байсан нь үндэсний баяр наадмыг эрхгүй санагдуулж, хүмүүсийн сонирхол татаж байв. Радиогоор монгол ардын уртын дуу уянгалж байлаа.
Калиш хотноо болсон «Монгол наадам»-ын арга хэмжээний хүрээнд:
- 32 хүчит бөхийн барилдаан
- Эрхий мэргэн харваачдын тэмцээн
- Шагайн харваа
- Монгол, Польшийн шатарчдын тэмцээн
- Монгол, Польшийн хүүхдүүдийн гүйлтийн уралдаан
- Шүлэг найргийн тэмцээн, уран уншлага
- Зураач С.Чимэддоржийн уран зургийн үзэсгэлэн худалдаа
- Польшийн сумо бөхчүүдийн үзүүлэх тоглолт
- Жүдо сонирхогч хүүхдүүдийн үзүүлэх тоглолт тус тус болж өнгөрөв.
Монгол Улсын сумын заан М.Энхбаатар болон сумын начин цолтонгууд, чөлөөт бөхийн олон улсын тэмцээний аварга алт, мөнгөн медальтай Б.Бат-Энэрэлт, жүдогийн спортын мастер Чинзориг нар баяр наадамд бяр хүчээ сорьж барилдсан нь хүчит бөхчүүдийн баридлааныг улам ч сонирхолтой болгосон байна.
Оюутан А.Сэнгэванчиг эл наадамд түрүүлж, сумын начин Базар үзүүрлэв. Гэрэлт-Од, Б.Бат-Энэрэлт нар шөвгийн дөрөвт үлдсэн байна. Түрүүлсэн бөхийг дурсгалын диплом 300 ам доллар, үзүүрлэсэн бөхийг дурсгалын диплом 200 ам.доллар, шөвөгт үлдсэн бөх тус бүрт нэг зуун ам долларын урамшуулал дурсгалын диплом олгожээ.
Зохиогдсон бусад уралдаан тэмцээнд оролцож түрүүлсэн, амжилт үзүүлсэн тамирчдыг Калиш хотын Ерөнхийлөгч, Элчин сайд нарын гарын үсэгтэй дурсгалын диплом үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулжээ.
Яруу найргийн тэмцээнд ЭСЯ-ны жолооч М.Энхбаатар 1-р байр, эмч Лхагва 2-р байр, эмч Уртнасан, сурагч Б.Хатантуул нар удаах байрыг эзэлсэн байна. Тэмцээнд түрүүлэгчид баяр наадмын талбайд шүлгээ уншиж сонсгожээ.
ЭСЯ-наас баяр наадмын үеэр ашгийн бус хонжворт сугалаа сугалуулж монгол,польшийн иргэдэд Монгол Улсаа сурталчлах арга хэмжээ зохион байгуулсан нь чухал ач холбогдолтой болсон байна.
Польшид анх удаагаа болж өнгөрсөн «Монгол наадам»-ыг МОНЦАМЭ-гийн сурвалжлагч П.Шагдар сурвалжилж, телевизийн ТV-9 сувгаар Монголд үзүүлжээ. Польшийн сонин хэвлэлд Калишийн наадмын талаар дэлгэрэнгүй мэдээлсэн байна.
2005 оны 7 дугаар сарын 10-нд Элчин сайд ноён Т.Баасансүрэн өөрийн хотноо «Монгол наадам»-ыг амжилттай сайн зохион байгуулсан Калиш хотын Ерөнхийлөгч ноён Януш Пенхеж, дэд Ерөнхийлөгч ноён Тадеуш Кравчыковски болон хотын бусад удирдлагыг хүндэтгэж өдрийн зоог барив. Элчин сайд Калиш хотын удирдлагад баяр талархлаа илэрхийлж бэлэг дурсгалын зүйл гардуулсан байна.
2005 оны 7 дугаар сарын 11-нд Монгол Улсаас БНПУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Т.Баасансүрэн Монголын ард түмний үндэсний баяр наадам-Их Монгол Улс байгуулагдсаны 799 жил, Ардын хувьсгалын 84 жилийн ойг тохиолдуулан Варшав хотын «Амбасадор» зоогийн газарт хүлээн авалт хийв.
Хүлээн авалтад БНПУ-ын Засгийн газрын орлогч дарга хатагтай Изобелла Яруга-Новацка, Калиш хотын Ерөнхийлөгч ноён Януш Пенхеж нарын зэрэг Польшийн талын албаны хүмүүс, Варшав дахь гадаадын Элчин сайд нар, Монгол Улсын иргэдийн төлөөлөгчид оролцов.
Энэхүү үйл явдлын товчооноос харахад «Калиш» хотноо зохион байгуулсан «Монгол наадам»-ын арга хэмжээний хүрээнд маш олон ажлыг амжуулж Эх орноон, Монгол Улсаа сурталчилсан нь харагдаж байгаа биз? Тэр үед төрсөн сэтгэгдэл миний дараах ярилцлагаас уншигч танд улам ч тодорхой харагдах болов уу.

Наадам маш сайхан болж өнгөрлөө
/Монгол Улсаас БНПУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Т.Баасансүрэнтэй «Монголчууд» сонины сурвалжлагчийн хийсэн
товч ярилцлага/
-Польшид болж өнгөрсөн «Монгол наадам»-ын талаар хүмүүсийн сэтгэгдэл өндөр байх шиг байна. Та нэмж юуг онцлон хэлэхсэн бол?
-Калишийн наадам үнэхээр сайхан болж өнгөрлөө. Хүмүүсийн сэтгэгдэлд хүрсэн болов уу. Монголдоо байгаа юм шиг л санагдаж байна гэж ярьж байсан гэсэн. Польшид анх удаа зохион байгуулсан наадам гэдгийг онцолж хэлмээр байна. Бөх, морь, сур бүгд байсан. Айраг цагаагаа хүртэл Монголоос бэлтгэж авчруулсан. Энэ зуны айрагныхаа дээжийг монгол иргэддээ амсуулсандаа сэтгэл хангалуун байна. Наадамд оролцсон польш хүмүүс хүртэл монгол айраг амсаж үзнэ гээд надаас арван литр айраг авсан. Тэдэнд аятайхан сэтгэгдэл төрүүлсэн байна лээ.
-Баяр наадмыг зохион байгуулах санаачилга гаргасан, гардан зохион байгуулсан хүмүүсийн талаар хэдэн үг хэлэхгүй юү?
-Хэдэн жилийн өмнө Монголд очиж манай үндэсний баяр наадмыг үзсэн Польшийн Лидия Кания гэдэг эмэгтэй энэ саналыг анх гаргаж хотынхоо удирдлагад болон Монгол Улсын ЭСЯ-нд хандсан юм. Түүнд Калиш хотод ажиллаж амьдарч буй Монгол Улсын иргэн Мөрөн, Болормаа нар тусалсан. Тэдэнд гүн талархалтай байна.
Тэрчлэн Баяр наадмыг зохион байгуулах комиссын гишүүдийнхээ зүтгэл сэтгэлийг өндрөөр үнэлж байна.Тэд үнэнхүү идэвх зүтгэл гаргаж ажилласан. Иргэн Бадиа Улаанбаатарт хүүгийнхээ хурим найрыг хийх ажилтай байсан боловч Комиссын гишүүнийхээ үүргийг гайхалтай хариуцлагатай, маш чанартай биелүүлснийг онцолж тэмдэглэхийг хүсч байна.
Баяр наадмын комиссын даргын төрсөн ээж, манай ЭСЯ-нд ажиллаж байсан бидний хамтран зүтгэгч Н.Төмөрхуяг гуай бурхан болж хүнд гарз тохиолдсон билээ. Ийм эгзэгтэй үед Комиссын бүх ажлыг өөрийн нуруун дээр үүрч гарсан орлогч дарга Цэгмэдэд гүн талархалтай байна. Тэр өмнө нь Монгол Улсын гавьяат жүжигчин Жаргалсайхан, Зууны эстрадын манлай дуучин Сарантуяа нарын тоглолтыг зохион байгуулж байсныг та бид мэднэ. Энэ удаад «Монгол наадам»-ыг ч амжилттай сайн зохион байгууллаа.
Бас нэг хүний тухай нэмж хэлье. Бизнесч Бямбацогт баяр наадмын үйл ажиллагаанд сэтгэл зүрхээрээ идэвхийлэн оролцов. Баяр наадмын асарт тавих тавгийн идээг бэлтгэж, хонины мах чанаж авчирсан байв. Цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэд асар майхнаа бариад монгол хуушуур хийж нутаг нэгтнүүддээ үйлчилсэн. Бас сугалааны комиссынхонд ном дэвтэр хандивласан гэсэн. Түүнд ийм үүргийг хэн ч өгөөгүй юм. Өөрөө л санаачилга гаргаж байгаа нь тэр.
Эмч Уртнасан байна. Наадмын үеэр яруу найргийн тэмцээн зохион байгуулах санаачилга гаргаж хэрэгжүүлсэн. Бүтэн хонь хөтлөөд наадамд хүрч ирсэн гээд бодоорой.
Ийм ихээхэн санаачилгатай, идэвх зүтгэлтэй хүмүүс «Монгол наадам»-ыг зохион байгуулалцсан болохоор бүх зүйл бүтэмжтэй сайхан болж өнгөрлөө. Монголдоо байгаа юм шиг л байсан гэдэг үнэн шүү.
-Баяр наадмын комисст олон хүн байсан гэж дуулсан. Бүгдээрээ үүрэгт ажлаа сайн биелүүлсэн үү? Сэтгэл дундуур үлдсэн тохиолдол гарав уу? ЭСЯ-наас ямар нэгэн ажил зохион байгуулахад оролцдоггүй, үл тоомсорлодог иргэд олон байна уу?
-Бүх гишүүд идэвх зүтгэлтэй сайн ажилласан. Бүгдэд нь талархалтай байна. Харин шатрын тэмцээнд л манайхан олигтой амжилт гаргаж чадсангүй. Уг ажлыг эрхэлж хариуцсан комиссын гишүүн, Гданьскийн эмч Б.Нямдорж энэ зунжин л шатрын тэмцээний тухай ярьсан юмсан. Өөрөө ч чамгүй сайн шатарчин байгаа юм. Гэвч амжилт үзүүлж түрүүлж чадсангүй. Их ярьснаар ажил бүтдэггүй бололтой. Калиш хотын шатарчид маш сайн бэлтгэжээ. Эхний байрт орсон 3 хүн бүгд л айлын талын тамирчид байв. Тэдэнд баяр хүргэж шагнал гардуулах ёслолын арга хэмжээ болох үед энэ ажлыг манай талаас гардаж хариуцсан комиссын гишүүн Б.Нямдорж өөрөө наадмын талбайд ч үзэгдсэнгүй. Бодвол ичиж зовсон байлгүй дээ. Харин эхнэр Цэрмаа нь баяр наадамд зориулж бөхчүүдийн идээ-боов боорцог, бяслаг бэлтгэж ирүүлсэн байна лээ. Түүнд нь бид нэн талархалтай байгаа.
Намайг энд ирснээс хойшхи хугацаанд 2002 оны шинэ жил, 2003 оны Мартын 8, эмч нарын онол-практикийн бага хурал, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Т.Гандитай хийсэн уулзалт, Польшид суралцаж буй монгол оюутнуудын хаврын чуулга уулзалт, Монголчуудын холбооноос жил бүр зохион байгуулж байгаа биеийн тамир, спортын төрөл бүрийн тэмцээн, Монголын тухай гэрэл зургийн үзэсгэлэнгүүд, УГЖ Жаргалсайхан, Зууны эстрадын манлай дуучин Сарантуяа нарын концерт, Калишид болж өнгөрсөн Монгол наадам гээд нийт иргэдийг хамруулсан цөөнгүй арга хэмжээг ЭСЯ-ны шууд санаачилгаар буюу идэвхтэй оролцоотойгоор зохион байгуулжээ.
Өнгөрсөн онд Анхдугаар Үндсэн Хуулийг баталж Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 80 жилийн ойгоор, энэ 2005 оны 4 дүгээр сард Монгол, Польшийн хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой болон Их Монгол Улс байгуулагдсаны 799 жил, Ардын хувьсгалын 84 жилийн ойгоор ЭСЯ-наас тус тус хүлээн авалт зохион байгуулж, дээрх арга хэмжээнүүдэд өөрийн иргэдийн төлөөлөгчдийг өргөнөөр урин оролцуулж ирлээ. Ихэнх нь маш идэвхтэй оролцож байгаа. Гэхдээ бүгдээрээ тийм идэвхтэй ирж оролцдог гэж хэлбэл үнэнд үл нийцнэ. Аливаа ажил бүрийг амаараа шүүмжлэхээс өөр нэмэргүй хүмүүс мэр сэр боловч байгаа нь харамсалтай. Калишийн наадамд биеэрээ хүрч очоогүй комиссын гишүүд ч бий. Хүлээн авалтад, түүний дотор Төрийн хүлээн авалтад хүрэлцэн ирдэггүй «томордог» хүн ч бас бий. Тийм хүмүүсийг бид цаашид аливаа арга хэмжээнд урьж залахаа болих бодолтой байгаа.
-Манайхаас өөр гадаад оронд монгол наадам хийдэг үү. Энэ жил хаа хаана болсон бол?
-Хийлгүй яахав. АНУ, ОХУ-д аж төрж байгаа монголчууд жил бүр баяр наадмаа маш сайхнаар ёслон тэмдэглэдэг гэсэн. Энэ жил манай хөрш ХБНГУ дахь монголчууд маань наадмаа хийсэн, тэнд нь манай Калишийн наадамд түрүүлсэн бөх очиж барилдаад үзүүрлэсэн байна лээ. Тэнд Польшид болсон наадмын талаар олон хүн ярьж байна гэж сонссон.
«Монголчууд» сонин Польшид болж өнгөрсөн баяр наадмын талаар өөрийн хуудаснаа дэлгэрэнгүйгээр мэдээлж байгаад би маш их баяртай байна.
Америк, Англи, Герман, Солонгос, Орос, Япон дахь Монголчуудын холбоонд сониныхоо дугаараас хүргүүлээрэй гэж хүсэх байна. Харилцан туршлага судлахад юу нь муу байх билээ гэж би «Монголчууд» сонины сурвалжлагчийн асуултад хариулжээ.
«Монголчууд» сонины газар эл дугаарыг гадаадын улсууд дахь Монголчуудын Холбоодод илгээсэн гэж сонссон. Энд би уг сонины зөвхөн хоёрхон материалыг ишлэл татав. 6 нүүрээр гарсан уг сонинд Калишийн наадмын тухай зөндөө зүйлс, маш олон сайхан зураг нийтлэгдсэн байж билээ. Калишид болсон «Монгол наадам»-ын тухай Польшийн хэвлэлд юу гэж бичсэн тухай ч мөн нийтлэсэн байна лээ. Уг сониныг Д.Ундрам гэдэг залуу гаргадаг. Монголчуудын Холбооны Тэргүүлэгч гишүүн хүн. Мэргэжлийн сэтгүүлч биш. Тийм боловч их аятайхан гаргаад байгаа юм. Би Польшид байх хугацаандаа түүнийг сэтгүүл зүй рүү чирч гулдран уруу татсан юм. Өнөөдөр «Монголчууд» сониныг олон монгол хүмүүс авч уншдаг болжээ. Өөрийн гэсэн уншигчидтай болж байгаа сонин. Уг сонинд Калишийн наадмын тухай маш дэлгэрэнгүй нийтэлсэнд би их баяртай байна.
Ямарч байсан намайг Элчин сайдаар ажиллах хугацаанд Польшийн Калиш хотноо ийнхүү нэг удаа монгол наадам болж өнгөрсөн билээ. Дараа дараагийн сайдууд хэрэгтэй гэж үзвэл уламжлуулан хөгжүүлнэ буйзаа. Харин нэг зүйлийг зориуд онцлон тэмдэглэж хэлэхэд хэрэв тийм арга хэмжээг зохион байгуулья гэвэл заавал польш нөхдийнхөө туслалцааг авах хэрэгтэй. Тэгвэл илүү үр дүнтэй болно. Калишид болсон «Монгол наадам» үүнийг нотолсон билээ. Калишийн наадам үнэхээр сайхан болсон шүү.

ҮЛГЭР ИНГЭЭД ДУУСЧ БАЙНА
Варшавт Ази, Номхон далайн орнуудын түүх соёлын үнэт үзмэрүүдтэй нэгэн ховорхон музей бий. Ерөнхий захирлаар нь Анджей Вавижняк хэмээх гаанс зуусан буурал толгойтой сэргэлэн тансаг эр ажилладаг. Залуу зандан насандаа Азийн улс орнууд дахь Польшийн Элчин сайдын Яаманд ажиллаж байжээ. Азийн түүх, соёлыг гарамгай сайн мэднэ. Өөрийгөө надад БНПУ-ын Ерөнхийлөгчийн азийн түүх, соёлын асуудал эрхэлсэн орон тооны бус зөвлөх нь гэж танилцуулсан. Түүний музейд зөвхөн Монголын түүх, соёлтой холбогдсон бараг мянгаад үзмэр байдаг гэсэн. Намайг Варшавт Элчин сайдаар ажиллахаар ирэхэд хамгаас түрүүлж уулзсан, музейдээ урьсан нь ноён Анджей Вавижняк юм.
Суудаг өрөө нь л гэхэд тэр чигээрээ музей. Ширээ сандал, хана туурга бүрийг азийн ёс заншлаар өвч чимэглэн тоногложээ. Би чинь Польшид байна уу, аль эсвэл Азийн аль нэг орны сүм хийдэд ороод ирэв үү гэсэн сэтгэгдэл төрнө. Ялангуяа Бурханы шашны зан үйлийн холбогдолтой маш олон үзмэртэй аж. Тэр хүний сүүлийн тавь, жаран жилийн цуглуулгаар Варшав дахь Ази, Номхон далайн орнуудын дээрх музей бүрэлдэн бүтжээ. Монгол гэр гэхэд таван ханатаас найман ханатай ноёны гэр хүртэл байна. Шармал Бурхад хэдэн арваараа. Наамал Бурхад ч мөн ялгаагүй. Ном судар , хөгжмийн зэмсгүүд хүртэл байх ажээ. Монголд тавиад оны сүүлчээр очиж байсан гэж надад ярив. Тэр үеэр ихэнхийг нь цуглуулсан бололтой. Сүүлд ч заримыг нь энд тэндээс олж авчирсан юм байна.
Манайд нэг хэсэг үнэт чулуун гаанс, соруул, хөөргөөр нялх хүүхдүүд тоглож, Улаанбаатар дахь Төмрийн заводод янз бүрийн суумал Бурхдыг хайлуулан зэс болгож байсан самуурлын үеэр Монгол нутагт энэ хүн хөл тавьжээ гэж бодогдсон. Би хүүхэд байхдаа уран зохиолын бүлгэмд явдаг, манай дугуйланг ахмад зохиолч Д.Даржаа удирддаг байж билээ. Тэрбээр янз бүрийн сонин сайхныг бидэнд хуучилдагсан. Эх орны дайны үеэр «Үнэн» сонины газарт нэг орос мэргэжилтэн ажиллаж байжээ. Тэр үед орос хэл дээр сонин гаргадаг байсан гэнэ. Д.Даржаа багш түүнтэй дотно танилын холбоотой байсан юм байх. Хэдэн жил ажиллаад нутаг буцжээ. Нилээд хэдэн жилийн дараа Д.Даржаа гуай Москвад очихдоо тэрхүү танилындаа орсон гэнэ. Зочдын өрөөндөө гурван ширхэг гуулин Бурхан тавьсан байжээ. Орос эмэгтэй Д.Даржаа гуайд хандаж
-Чи энэ Бурхдыг намайг хаанаас авсан гэж санаж байна гэж асуугаад хариулт сонсолгүйгээр
-Нэг удаа би Улаанбаатарын Төмрийн заводын хашааны дэргэдүүр өнгөрч явлаа. Үүдээр нь гартал хашаан дотор бөөн Бурхад ил задгай овоолоостой байж билээ. Нүдэндээ ч итгэсэнгүй. Манаачаас нь
-Үүнийг яах гэж байгаа юм бэ? Хаяж байгаа юмуу гэж асуувал урдаас нь
-Яалаа гэж хаях билээ. Хайлуулаад социализмын бүтээн байгуулалтад хэрэглэж хувь нэмэр оруулах гэж байгаа юм хэмээн бардам нь аргагүй хариулжээ.
-Би эндээс ганц хоёр ширхэгийг авбал та зөвшөөрөх үү гэж манаачаас гуйжээ. Тэр үед орос хүн харахаараа манайхан амьд бурхан үзсэн адил зулгуйдан долигонодог, ихэд хайрлан хүндэтгэдэг байсан болохоор манаач дуртай нь аргагүй уриалгахнаар
-Тэгээ тэг. Даахаараа аваад яв гэж айлджээ. Мань орос эмэгтэй хашаанд орж овоолоостой Бурхад дотроос тохойн чинээ хэмжээтэй гурван ширхэг Бурхан шилж авчээ. Түүнийгээ Москвад авчирч гэртээ тавьсан нь тэр аж. Тэгээд Д.Даржаа гуайгаас асууж байна гэнэ.
-Энэ гурван Бурхны нэг нь цул алтан бурхан байсан гэвэл та итгэх үү. Энд ирсэн хойноо л би мэдсэн. Мэргэжлийн шинжээчид үзүүлж тогтоолгосон. Танай Төмрийн завод доторхи тэр овоолоостой олон Бурхад дотор хичнээн алтан бурхан байсныг хэн мэдэх билээ гээд асуух гайхахыг хослон толгой сэгсэрч байжээ.
Сталины шууд шахалт дарамтаар гучин мянган лам хуврагаа хядуулж, долоон зуу гаруй сүм хийдээ устгуулаад дотор нь байсан мянга мянган үнэт Бурхад, түүх соёлын хосгүй гайхамшигт дурсгалуудыг хэнд ч хэрэггүй зүйл хэмээн нүд үзүүрлэн хоморголон устгаж байсан нэн эмгэнэлт жилүүд Монголын түүхэнд байсан билээ. Тэр үед овсгоотой зарим нь Монголын ард түмний мянга мянган жилийн түүх соёлын үнэт дурсгалуудыг маш хямдаар худалдан хөлжиж байсан нь ч бас түүхэн үнэн юм. Монголын хар зах дээрээс өнөөдрийн сая долларын үнэтэй эд зүйлийг тэр үед ганц доллараар худалдан авч болдог байжээ.
Түүний нэгэн бодит баримтыг Д.Даржаа багш тэрхүү орос эмэгтэйд тохиолдсон азтай тохиолдлоор жишээ татаж бидэнд хуучилсан хэрэг. Гуч дөчин он, сүүлд тавь жараад оны үеэр Монголын түүх соёлын мянга мянган ховор нандин бүтээлүүд хилийн чанадад халин гарсан билээ. Дэлхийн улс орнуудын, түүний дотор Оросын зарим музейд Монголын түүх, соёлтой холбоотой хосгүй нандин бүтээлүүд цөөнгүй бий. Харин Варшавын дээрх музей Монголын талаар ийм баялаг үзмэртэй гэдэгт би нүдэндээ ч бараг итгээгүй. Энэ бол муу зүйл биш. Алдагдаж алга болоогүй хадгалагдаж байна гэдэг хамгийн гол нь юм. Тийм учраас бид ноён Анджей Вавижняк зэрэг соёлын өвд элэгтэй хүмүүст талархаж байх учиртай.
Сүүлд ноён А.Вавижняк 2004 онд Монголд нэг удаа гуравхан хоногийн хугацааны томилолтоор очоод ирэхдээ л манай зах дээрээс ихэд чамин хийцийн тамхины цэвэр мөнгөн цохилуур, сэтгүүр худалдаж авчирсан байна лээ. Ховордсон эдлэлийн нэг. Хүн төрөлхтний түүхэнд даяарчиллын эрин үе эхэлж байна. Ард түмнүүдийн түүх, соёл нэг нэгнийгээ улам баяжуулах нь ойлгомжтой. Тийм болохоор ард түмнүүдийг ойртуулж танилцуулахад музей, тэнд тавиастай түүх, соёлын үнэт үзмэрүүд их чухал юм. Манай ЭСЯ ноён захирал Анджей Вавижнякийн музейтэй хамтарч 2004 онд Польшийн аялал жуулчлалын төв зам дээр орших Олштынок хэмээх бяцхан тосгонд Монголын тухай үзэсгэлэн гаргаж гэр барьж үзүүлсэн нь сонирхолтой үзүүлбэр болсон. Зун намрын гурван сарын турш түүнийг маш олон хүн үзэж танилцан Монголын тухай бага боловч бодит ойлголт авсан гэдэгт эргэлзэхгүй байна.
Варшав дахь Ази, Номхон далайн орнуудын үзмэрийн музей Азийн улс орнуудын тухай гэрэл зургийн үзэсгэлэнг үе үе гаргана. Монголын тухай гэрэл зургийн үзэсгэлэнг ч мөн гаргасан билээ. Нэг удаагийн тийм үзэсгэлэн дээр би дал хол давсан болов уу гэмээр нүдэнд дулаахан польш өвгөнтэй танилцав. Намайг Монгол Улсын Элчин сайд гэж мэдээд тэр хүн ихэд өөриймсөглөж дотночлон уулзаж билээ. Тавиад оны сүүлчээр Улаан-Үүдэд цэргийн алба хааж байжээ. Би чинь танай Монголд бараг хүрч очсон хүн шүү гэж тэрбээр надад хэлэв. Улаан-Үүдэд байсан хүн өөрийгөө тэгж хэлэлгүй яахав. Монголын хилийн дээсэн дээр хүрч очсонтой ялгаа юу байхав. Буриадуудтай хамт алба хааж байсан болохоор монголчуудтай танимхайрч уулздаг нь аргагүй юм. Буриадууд бол гурван зуу гаруй жилийн тэртээд хувь заяаны эрхээр Оросын цагаан хаанд дагаар орсон монголчуудын мах цусны тасархайнууд юм. Одоо ч оросжиж гүйцээд таван үг хэлэхдээ монгол үг нэгийг оруулбал олз болсон байна лээ.
Польшийн артиллерийн цэргийн чөлөөнд гарсан хошууч генерал цолтой тэр хүн ЗХУ-ын /хуучнаар/ цэргийн Академид суралцан боловсрол эзэмшиж Польш улс Варшавын гэрээнд нэгдэн орсон он жилүүдэд цэргийн чухал алба хааж байжээ. Хувь заяа түүнийг хөгшин Европоос төв Азийн Байгаль нуурын цаад хөвөөнд хүртэл чулуудан хаяж зөвлөлтийн цэргийн ангийн Буриад дахь салбарт алба хаалгаж хүртэл үзүүлсэн байна.
-Монгол хүнтэй уулзахдаа таатай байна. Цайлган цагаан сэтгэлтэй сайхан улсууд гэдгийг би мэднээ гэж тэр хүн надад хэлэв. Харваас итгэж найдаж болох тэр хүн сэтгэлд нэг л ойр дулаахан санагдаж байлаа. Польшууд монголчуудтай их адилхан гэдгийг энэ хүн надад сануулан хэлэх шиг болж билээ.
Аяга цай хамтдаа уунгаа нэг мэдэхэд бид хоёр олон жилийн танилууд шиг ойр дотноор хуучилж суулаа. Би Польшид ирээд үзэж харснаа түүнд ярьж, чөлөөнд гарсан хошууч генерал надаас Монголын тухай асууж шалгааж байлаа. Тэр хүн гэв гэнэтхэн миний яриаг таслаад надаас
-Танд Польшид муу муухай санагдах юу байна гэж улайм цайм палхийтэл асуув.
-Шүүмжлээд баймаар ч юм алга даа гэж би бөөрөнхийллээ. Чөлөөнд гарсан хошууч генерал над руу ухаалаг агаад залирхаг нүдээр инээмсэглэн ширтсэнээ
-Худлаа даа худлаа.Манайд муу муухай зүйл бишгүй бий. Дипломат зан гаргаад л хэлэхгүй байна. Уг нь гадныханд илүү тод харагдаж байх ёстой. Би уг нь тантай анд нөхдийн ёсоор илэн далангүй ярилцахыг хүссэн юм. Гэтэл та сэтгэлээ нээж уудлахгүй л байна даа гэж илэрхий гоморхов. Түүний царай руу харвал хуурамч дүр төрх исгэж буй байдал харагдсангүй. Би нь юу гэдэг юм билээ гэж бодолхийлснээ хамгийн түрүүнд толгойд харван орж ирсэн нэг санааг шүүрэн авч
-Танай хүүхнүүд тамхи их татах юм. Бодвол гоо сайхан бие бялдраа тэр хэвээр хадгалах гэж, таргалахгүйн тулд тэгдэг бизээ. Тамхи татдаггүй хүн ард ч гэж хаана байх билээ. БНХАУ-д бол яана гээ. Ар араас нь угсруулдаг юм. Францад тамхийг бас ихээр хэрэглэдэг болж байгаа гэнээ. Тамхи хэдийгээр хүмүүст тодорхой хэмжээгээр таашаал төрүүлж, ялангуяа зарим эмэгтэйг ихэмсэг бардамхан харагдуулдаг ч цаагуураа хор холбогдол нь их юм. Анагаах ухааны эрдэмтдийн судалгаанаас үзэхэд 2015 оноос Францад жил тутам 12 мянган франц эмэгтэй тамхи татсаны улмаас элэгний хорт хавдраар нас барна гэсэн тооцоо гарчээ. Энэ нь 1980 оныхтой харьцуулбал 6 дахин нэмэгдсэн үзүүлэлт болох юм байна. Өнөөдөр Францад өсвөр насны гурван охин бүрээс нэг нь тамхи татаж буй гэнэ гэж хэлэв. Чөлөөнд гарсан хошууч генерал над руу анхааралтай ширтсэнээ
-Та лав тамхи хэрэглдэггүй биз гэж урдаас асуув.
-Тиймээ гэж би үнэнээ хэллээ.
-Тэгнээ тэр гэж өвгөн нухацтай нь аргагүй дуугарснаа манайд Францаас бүр илүү хэрэглэдэг ч байж мэднэ. Надад энэ талаарх статистик мэдээлэл алга. Польшууд аливаа сайн муу зуршлаас хоцорно гэж үгүй шүү дээ гээд аягатай цайгаа авч аяархан оочилсноо
-Өөр дутагдал доголдол та олж харсангүй юү гэж зэмлэнгүйгээр нэхэмжлэн асуув. Үнэндээ надад хэлэх юм байхгүй байлаа. Польш орон, польш хүмүүсийг шүүмжлэе гэж би нэг ч удаа бодож байсангүй. Шүүмжлэх зүйл ч төдийлөн тааралдаагүй бололтой.
-Худлаа даа худал. Та надтай ний нуугүй, илэн далангүй байж бас чадахгүй л байна. Арга ч үгүй бизээ. Та нар чинь батлан хамгаалахын цэрэг эрс биш олон улсын дипломатчид шүү дээ. Наагуураа худлаа инээгээд л цаагуураа өөр юм боддог улс гэж хошууч генерал гоморхонгуй хэлэв.
Би өвгөнийг гомдооё гэж бодсонгүй. Тэгэвч Польшийг учир шалтгаангүй муулан шүүмжлэх үндэслэл надад бас байсангүй. Шинэ танилаа гомдоохгүйн тулд би хоолойгоо нэгэнтээ засаад
-Варшав орчин үеийн гоёмсог сайхан хот юм. Хүмүүс нь эелдэг, боловсон. Хүн хүндээ төдийгүй амьтанд, жишээ нь нохой, мууранд их хайртай нь тун сайхан санагдаж байна. Уучлаарай нэг зүйлийг аймшиггүйгээр зориглон хэлэхэд нохойн гонжиг ихтэй хот юм. Үүнд нохойн буруу гэж юү байхав. Дэлхийн улс орнуудын зарим том хотод нохойн өтгөн шингэнийг тусгайлан гаргадаг зориулалтын талбай хүртэл байгуулдаг болжээ. Аятайхан туршлага байгаа биз гэж манж зан гаргав. Үүнийг сонссон чөлөөнд гарсан хошууч генералын нүд илэрхий сэргээд ирэв.
-Тэр биш үү, манайд хэлж яривал энэ мэт юм бас байгаа байхгүй юү. Энэ чинь тун зөв санаа байна. Би холбогдох дарга түшмэдэд нь яринаа хө гээд ихэд нөхөрсгөөр
-Үнэнийг яривал Польш ч, Монгол ч ялгаагүй адилхан зовлонд нэрвэгдсэн ард түмэн. Танайх чинь Орос, Хятад гэсэн хоёр том их гүрний дунд хавчигдсан жижиг улс. Манайх ч мөн ялгаагүй. ОХУ ба ХБНГУ гэсэн аваргуудын дунд аж төрж он жилүүдийг мэрж барж өнгөрөөж байна. Тийм болохоор зовлон, жаргал нь төстэй байх учиртай. Та нар орос, хятадуудад дуртай юу. Тэдний дунд мэдээж сайн хүмүүс бишгүйдээ л бий. Би хүнийх нь хувьд яриагүй байна. Их гүрнүүдийнх нь хувьд хэлж байна. Манайхан бол айл зэргэлдээх акулуудад тун дургүй. Харин америкчуудад их хайртай гээч. Яагаад хайртай байдгийн учрыг та мэдэх үү? Тэд эндээс их хол байдаг учраас бид тэдэнд илүү хайртай байдаг юм. Холын хүнээс учруулах зовлон харьцангүй бага. Харин ойрынхоос ямагт сэрэмжилж байхад илүүдэхгүй.
Социализмын туршлагын туулай болж танайх хэдэн жилийг өнгөрөөв? Манайх л лав тавиад жилийг барсан юмдаг. Тэр социализм гэгчид сайн юм огт байгаагүй бишээ.Бүгдийг үгүйсгэвэл алдас болно. Зарим шударга ёс байсан. Дарлал мөлжлөгт бас хязгаар тогтоож чадсан юм. Гэвч дийлэнх нь муу муухай зүйл байжээ. Капитиализмд шилжээд арав гаруй жил өнгөрлөө. Хэлж ярих, шүүмжлэх эрх чөлөө үнэндээ бүрэн хангагдсан шүү. Айх эмээхээ больсон. Ялангуяа над шиг өнөө маргаашаа хүлээж буй тэтгэвэрийн өвгөнд бол юү ч ярьж хэлсэн ер яах юм билээ дээ.
Танайд ямар байгааг мэдэхгүй. Манайд бол ёстой амаа ар тархин дээрээ гартал бурдаг юм. Хүн бүр бурна. Бусдыг газарт ортол булж муулна гээч. Ярьж хэлснээр ажил бүтдэг бол Польшид диваажинг байгуулаад дуусчихсан байгаа. Үүнийг та нар мэдэж л байгаа. Гэвч ил хэлэхгүй л дээ гээд тас тас хөхрөв.
Ийм илэн далангуй задгай яриатай хүнтэй уулзаж учрах гэдэг их сонин юм билээ. Заримдаа бүр хэлэх үг олдохгүй байсан шүү. Тэгэхдээ надад муу сэтгэгдэл төрөөгүй ээ. Өөрөө өөрсдийгөө шүүмжилж чадахаа л больчих юм бол үндэстэн ихэд доройтож буйн шинж төрх билээ. Тэгэхэд дал ная гарсан хөгшчүүл нь хүртэл ингэж хэлж ярьж, шүүмжилж чадаж байна гэдэг чинь энэ улс үндэстэн эрүүл саруул байгаагийн шинж тэмдэг мөн. Польшууд бол шинэ сэргэг зүйлсийг олж харахдаа овсгоотой улс. Социализмын зам нэг л биш, бүтэлгүйтэх нь байна гэдгийг анх түрүүнд олж харсан нь польшууд. Түүнийг ганхуулж доргиох, улмаар унагаж сүйрүүлэх эхлэлийг тавьсан нь ч бас эднийхэн. Үүнийг үеийн үед үнэлж хүндэтгэж явах учиртай.
Энэ өдөр би Польшийн армийн чөлөөнд гарсан генералтай санамсаргүй уулзаж болох болохгүйг бурж булуу халсандаа огтхон ч харамсахгүй байна. Харин ч тун баярлаж билээ. Чөлөөнд гарсан тэрхүү хошууч генерал надад польш хүнийг гүйцэд ойлгоход, илүү тод томруунаар тэрхүү ертөнцийг нээж мэдрэхэд ихэд тус хүргэсэн гэдэгт итгэлтэй байна. Ингэснээр би польшуудад илүү итгэлтэй, өөрөөр хэлбэл тэдэнд илүү хайр хүндэтгэлтэй хандах болсон юм. Өвгөн ч бас энэхүү санамсаргүй уулзалтад сэтгэл хангалуун үлдсэн болов уу гэж найдаж байна. Сүүлд би тэр хүнийг МОНЦАМЭ-гийн Варшав дахь сурвалжлагчтай уулзуулж ярилцлага авахуулж билээ.
Бид хоёр тэрхүү уулзалтаас эрт дээр үеийн танилууд, найз нөхдийн адилаар бие биедээ сайн сайхныг ерөөн найрсгаар салсан. Өвгөн надтай салах ёс гүйцэтгэхдээ
-Энэ сайхан дэлхийд хүн болж төрөөд гомдохооргүй урт насыг насаллаа. Польш Эх орондоо нэг насаараа хүчин зүтгэв. Юм юмыг үзэж өнгөрүүллээ. Миний амьдрал ингээд дуусч байна даа гэж аяархан атлаа атаархам тайвнаар хэлэв.
-Тиймээ, үлгэр ингээд төгсөж байна гэж би түүнд хариулав. Энэ үг надад, тархи толгойд минь захирагдалгүйгээр миний сэтгэл зүрхнээс аяндаа мултран гарч билээ. Амьдрал тэмцлийг үзэж үнэлэх, түүнд хийсвэрлэн хандах зохиолч, сэтгүүлчийн минь үг байсан юм болов уу даа.

БУРМААР БУС УРМААР ТЭЖЭЭ ГЭДЭГ ЮУТАЙ ҮНЭН
Эх орноосоо алс хол суухад нутаг ус, ах дүүс, анд нөхдөө санагалзах нь хүний ёсон буй заа. Хэн нэгнээр захидал ирэх, хэдхэн үгтэй Е-майл бичсэн ч сэтгэл сэргээд ирнэ. Намайг Польшид суух хугацаанд олон хүн захидал ирүүлжээ. Хаягдаж үрэгдүүлэлгүй хадгалаад байсан чинь хавтас дүүрсэн байна. Үзэг нэгт сэтгүүлч Ц.Дашдондов, Б.Ганбат, Г.Бямбажал, яруу найрагч Ү.Хүрэлбаатар, Х.Чилаажав гээд маш олон нөхдөөс ус нутаг, Улаанбаатарын сонин хачныг өгүүлсэн, утга зохиолын болоод улс төрийн амьдралаас сонирхуулсан захидал байх аж. Гучин жил үерхэж нөхөрлөсөн сэтгүүл зүйн болоод утга зохиолын анд сайн нөхөр Бажуудайн Ганбатын минь сүүлчийн захиа ч байж л байна. Намайг нааш явахаас хэдхэн хоногийн өмнө үзэг нэгт нөхөр Б.Ганбат, Б.Пүрэвдаш, Ц.Мөнхбаатар гурав маань надтай Ц.Мөнхбаатарын хувийн цайны газарт уулзан ганц шил юм суллаж сэтгэлийн үгээ ярилцаад гурван жилийн дараа хүрээд ирэхэд чинь ахиад яг энэ бүрэлдэхүүнээрээ уулзалдая гэсэн сэтгэлийн ерөөл тавиад салж билээ. Тэгэхэд би Б.Ганбаттайгаа сүүлчийн удаа уулзаж суугаагаа мэдсэнгүй. Польшид ирсэн хойноо би түүний бичсэн Чадраабалын Лодойдамбын тухай номыг эхнээс нь эцсийн хуудсыг хүртэл маш анхааралтайгаар уншиж сэтгэл ихэд хөдөлж билээ. Тэр даруй маш урт захидал бичиж явуулсан. Хариу нь нэг их удалгүй ирсэн. Тэр захиа түүний сүүлчийнх байжээ.
2004 оны 4 дүгээр сарын 19-ны өдрийн өглөө ажилдаа ирж шинэ долоо хоногийн ажлаа төлөвлөн бичиг цаасаа эмхэлж цэгцлэн нухсаар суутал нэг мэдэхэд үд дунд өнгөрсөн байв. Тэгтэл гэнэт утас дуугарав. Улаанбаатараас В.Алзахгүй ярьж байна. Бажуудайн Ганбат зуурдаар нас барж бид дөнгөж сая оршуулаад ирлээ. Чамд дуулгахгүй бол болохгүй гээд ярьж байна. Танай аймгийн харьяат Дуурийн театрийн гоцлол дуучин Ганбат бас нас нөгчив. Бид чинь хоёр сайхан Ганбатаа алдчихаад сууж байна даа хө гэлээ. Би юу гэж хэлэхээ мэдэхгүй, түүний үгэнд огт үнэмшихгүй байв. Бодол санаа, цаг хугацаа зогсчих шиг санагдаж билээ. Талийгаачийн гэр рүү залгаж түүний эхнэр Юмсүрэнтэй ярив. Үг хэлж болохгүй хоолой зангираад байснаа санаж байна. Харин Юмсүрэн надаас илүү дээр сэтгэлээ чангалан барьж чадаж байх шиг санагдсан. Цагаа болохоор эмэгтэй хүн чинь эр хүнээс илүү сэтгэлийн тэнхээтэй байдаг юм билээ.
Тэр өдрийн тэмдэглэлээ өнөөдөр эргэн сөхөж үзвэл «Эхнэр Юмсүрэнтэй нь утсаар ярьж эмгэнэл илэрхийллээ. УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлийн албаны дарга Б.Оюун-Эрдэнэд факс илгээж эмгэнэлийн цахилгаан утас илгээв.
Анд сайн нөхөд минь ар араасаа явж одох юутай аймшиг. Хэсэг уйлав. Амьдрал гунигтай, утга багатай санагдаж байна» хэмээн тэмдэглэж үлдээжээ.
Яруу найрагч Банзрагч нас барсан тухай мэдээлэлд сэтгэл бас их эмзэглэснээ санаж байна. Б. Оюун-Эрдэнэд хаяглаж илгээсэн эмгэнэлийн цахилгааныг тэр өдрийн тэмдэглэлд хавсарган үлдээсэн байв. Түүнийг уран зохиол, нийтлэлд дуртай, түүнийг ойлгож хүндэтгэдэг уншигчиддаа толилуулж сэтгэлийн гунигаа хуваалцахад буруудах нь юу билээ гэж бодлоо.
УИХ-ЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН АЛБАНЫ ДАРГА
Б.ОЮУН-ЭРДЭНЭ ТАНАА
Дашдожийн Нацагдоржийн нэрэмжит утга зохиолын дээд шагналт зохиолч, Чадраабалын Лодойдамбын анхны шагналт утга зохиолын шүүмжлэгч, Монгол Улсын нэрд гарсан сэтгүүлч, унаган багын минь үзэг нэгт үнэнч сайн анд нөхөр Бажуудайн Ганбат зуурдаар таалал төгссөн тухай итгэхийн аргагүй эмгэнэлт мэдээг дөнгөж сая Улаанбаатараас утсаар сонсоод энэхүү хэдэн өгүүлбэрийг эвлүүлж ядан бичиж сууна.
Бажуудайн Ганбат бол бүтээж туурвихын үлгэр дууриалыг бидэндээ үзүүлсэн гайхамшигтай хөдөлмөрч, гайхалтай авьяаслаг, Монголд олон төрөхгүй уран бүтээлч байв. Тэрээр анд нөхөддөө туйлын түшигтэй, Ч.Лодойдамын «Тунгалаг Тамир» романы өгөөмөр сайхан сэтгэлт Цахиур Төмөрийг өөрийн эрхгүй санагдуулдаг гүндүүгүй сайхан, гүжирмэг шулуухан монгол эр хүн байв. Эдгээр өгүүлбэрийг би өнгөрсөн цаг дээр бичиж, эрхэм сайн журмын нөхрөө харамсан харамсан дурсаж эргэж тэр минь бидэндээ харагдахгүй шүү дээ гэж бодохуйяа асгаран гарах нулимсаа тогтоон барьж даанч чадахгүй байна.
Б.Ганбат нь УИХ-ын хэвлэл, мэдээллийн алба, ялангуяа «Төрийн мэдээлэл» сэтгүүлийг үүсгэн байгуулж бэхжүүлэхэд өөрийн олон жилийн хөдөлмөр бүтээл, жинтэй хувь нэмрийг оруулсан чадварлаг зохион байгуулагч байсныг та бид мартах учиргүй буй заа.
Миний энэхүү эмгэнэл гашуудлыг талийгаачийн хань Юмсүрэн, үр хүүхдүүд, төрөл төрөгсдөд нь хожимдсон ч гэсэн дамжуулж өгөхийг Танаас гуйя.
Т.Баасансүрэн, гэр бүл, үр хүүхдийн хамт
Варшав хот, 2004 оны 4 дүгээр сарын 19 гэжээ
Алив зүйлийг өнгөрсөн цаг дээр өгүүлэх тун хэцүү юм. Гэвч амьдрал өөрөө өчигдөр, өнөөдөр, маргааш гэсэн гурван цагийн эргэлтэд багтаж байдаг юм болохоор яая гэх билээ дээ.
2003 оны 10 дугаар сарын 10-нд надад бичсэн 14 хуудас уртын урт захидалдаа миний найз Б.Ганбат амьдрал, уран бүтээлийн тухай бодол эргэцүүллээ хуваалцсан байж билээ. Одоо эргэж бодоход уран бүтээлч сайн нөхрийн минь сэтгэлийн захиас байжуу дээ гэж бодогдох юм. Тэр бас намайг Польшид хоосон суугаагүй биз, уран бүтээлээ хийж байгаа биз гэж сануулсан байсан.
«Би чамайг тэнд байхдаа шинжлэх ухааны докторын бүтээлээ туурвиасай, тэндээ хамгаалчихвал бүр сайнсан гэж бодох юм. Явахад чинь ч хэлж байсан даа. Тэгээд дараа нь тэр сэдвээ нийтлэлийн хэлбэрээр, бодол эргэцүүллийн маягаар, уран сайхантайгаар, баримттайгаар дэлгэрүүлээд, наанаа энгийн сайхан хүүрнээд цаанаа шинжлэх ухааны чанараа хадгалаад томоо сайхан ном бичээсэй. Чи л чадна даа. Хожмын сэтгүүлчдэд ёстой нэг эрээд олдохгүй эрдэнэ, сураад олдохгүй сувд тэр болно доо. Ш. Лувсанвандангийн цагаан ном гэдэг шиг л үнэтэй юм болно. Дахин хэлэхэд чи л чадна. Яагаад гэвэл чи мэргэжлийн сэтгүүлч эрдэмтэн төдийгүй, сайн зохиолч хүн. Чи мэргэжилдээ үнэн сэтгэлээс ханддаг хүн. Чамд боловсрол нь, туршлага нь, онол нь /урьд, одоогийн/, туулсан зам нь бүгд байна. Чи өндөр уулын орой дээрээс тэр бүхнийг одоо харж байна. Тэр ном зохиолчийн бас сэтгүүлчийн авьяас, туршлага, чадвар хослон шингэсэн бүтээл болно.
Лодойдамба бугайн амьдрал, уран бүтээлийн тухай ном бичихэд сэтгүүлчийн хөдөлмөр эрхлэх явцад олж авсан туршлага маань надад их тус болсон гэж би боддог шүү» хэмээн бичсэн байж билээ.
Үзэг нэгт бусад нөхөд маань ч надаас юу хийж байна. Ямар бүтээл туурвиж байна л гэж асуудаг юм. Элчин сайдын ажил алба тэнь сайн уу гэж барагтай л бол асуухгүй шүү. Тэр ажил тэдний хувьд төдийлөн сонирхол татах алба биш гэдгийг би ойлгодог болохоор юм хэлдэггүй юм.
Сайн нөхөр, туршлагатай сэтгүүлч Гэндэнгийн Бямбажалаас ирүүлсэн хоёр ч урт захидал байна. «Ноён элчин сайд сээмэн шар дүүдээ. Да хүрээний хэнхэг шар өвгөнөөс» хэмээн тодотгон хаяглаж байгаад уулын горхи боргилон үелзэн урсах адил хөврүүлсэн тэдгээр захидлаас нутгийн минь уулс харагдах шиг, шандаст хурдан хүлгүүдийн минь янцгаах чимээ сонсогдох шиг болдог юм. Г.Бямбажал бас л юу хийж, ямар бүтээл туурвиж байна гэж асуусан байсан.
Нэрт сэтгүүлч Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Дашдондов өөрийн захидалдаа амс хэмээн архи, амтал хэмээн ааруул илгээв. Аглаг тал нутгаас тань адууны хомоол хоёрыг явуулав. Уугиулж утааг нь үнэрлээд унасан нутгаа дахин нэг дурсаарай гэж бичсэн нь онгод хийморио сэргээгээрэй гэсэнтэй яг адилхан сонсогдож байсан билээ.
Авьаслаг яруу найрагч Ү.Хүрэлбаатарын захидал яруу найргийн уран тансаг мөрүүд шиг санагддаг юм. Тэр надад бичсэн нэгэн захидалдаа:
«Тэртээ алсад, тэнгэрийн хаяаны үзүүрт, Харь газарт, хамаатан садан мэт Баасансүрэн анд минь суугаа хэмээн бодоход нэгэн бие хоёр болж, нэгэн хүслэн хорь болж биелэх мэт бодогдоно. Сэвшээ салхи навчис дунд наадаж сэрүүн хонох арван тавны саран эрхлэн тоглох монгол нутгийн цэнхэр хавар шувтарч зуны урь хэдийнэ оржээ. Яг л ийм үед таны минь онгод хийморь яргуй мэт цэцэглэж оюун ухаанаас тань сонгомол зохиолын үер хурайлан буудагсан. Одоо ч тийм буй заа» хэмээн асуусан байж билээ.
Төр засаг, түмэн олны итгэлийг дааж гурван жил Элчин сайдаар ажиллаад нутагтаа буцаж очихдоо би хэний ч өмнө нүүр улайхгүй гэдэгтээ итгэлтэй байна. Хэлэх үгтэй, хийсэн ажилтай болохоор тэр буй заа. Хуримтлуулсан албаны холбогдолтой бичиг цаас л лав арав хорин боть болжээ.
Харин найз нөхдийн дээрх асуултуудад бүдэрч мэдэх шинжтэй хүйтэн хөлс чийхарч байна. Гурван жил гэдэг хүний амьдралын хувьд багагүй хугацаа. Уран бүтээлч хүнд бол эргэж олдохгүй их хугацаа. Би энэ гурван жилд уран зохиол, сэтгүүл зүйд юу хийж ямар хувь нэмэр оруулав гэж өөрийн эрхгүй өнөөдөр өөрөөсөө асуугаад хариулж чадахгүй хулгамнан сууж байна.
Үзэг нэгт зохиолч Элчин сайд Т.Султан уран зохиолын 2-3 чамбай ном бичээд гаргачихсан байсан. Эрдэмтэн Элчин сайд Б.Даш-Ендон эрдэм шинжилгээний цөөнгүй ном туурвисан гэж дуулсан. Академич Б.Чадраа надад тэр ямар хөдөлмөрч хүн бэ? Нэг жилд гурван ном бичиж байна шүү дээ гэж толгой сэгсрэн ярьж билээ. Ингээд бодохоор цаг хугацааг өөрөө санаачлан гаргаж ажил албаа зөв зохицуулж чадвал Элчин сайд хүн ч багагүй зүйлийг туурвиж бүтээж болдог бололтой.
Миний хувьд харин тэгж чадсангүй. Дутуу ажиллажээ. Энэ нь миний өөрийн нэг муу зуршилтай холбоотой бололтой. Өнгөрсөн гучин жилд бичиж туурвиснаа эргэж санахад би гол төлөв ээлжийн амралтын өдрүүдээр бичиж бэлтгэсэн байх юм. Нэг зүйл бичье гэж олон хоног, сар, жилээр бодож санаанд бууснаа зэрвэс тэмдэглэн үлдээж явсаар ээлжийн амралтаа авмагц үзэг, цаас нийлүүлэн өдөр шөнөгүй суусаар гараас гаргаж санаа сая амардаг билээ. Сайхан ч амарсан юм шиг өөрт санагддаг юм. Польшид Элчин сайдаар томилогдоод ажил төрлийн байдлаас болж 2003 онд амарч чадсангүй. Ерөнхийлөгчийн айлчлал, энээ тэрээ болсоор зун болж за эхлээд ажилтнуудаа амраагаад авья. Сүүлд зай зав гарна биз. Тэр үед нь больё гэж хойш тавьсаар явтал нэг мэдэхэд он шувтарсан байж билээ. 2004 онд нутагтаа очиж амарна. Ёстой нэг сайхан амарна даа гэж сэтгэлээ хуурч явтал хамт ажиллаж байсан дипломат ажилтан, жолооч нарын томилолтын хугацаа дуусч зэрэг зэрэг нутагт дуудагдаад гав ганцаархнаа үлддэг байгаа. Шинэ томилогдсон хүмүүс ирэхийг хүлээсээр найман сар хүргэж, тэгтэл Польшийн Гадаад Хэргийн сайд Монголд албан ёсны айлчлал хийх болоод ажил төрөл ар араасаа ундрав. Айлчлалын дараа Эх орондоо долоо хоноод л Варшав буцахаас өөр аргагүй болсон. 2005 оны зун ээлжийн амралтаа хуваарийн дагуу эдлэх гэж бэлтгэж байтал хамтран зүтгэгчийн маань төрүүлсэн эх нь өөд болж нутаг дуудагдаад бараг хоёр сараар эзгүйрэв. Ганц сайд, ганц ажилтан, ганц жолоочтой ЭСЯ-нд энэ мэт урьдчилж тааварлашгүй зүйлс нэг бус гардаг юм. Ингээд миний мэдэлд хагас бүтэн сайны амралтын өдрүүд л үлдэж байгаа юм. Унасан бөхөд шалтаг мундахгүй гэдгийн үлгэр болж байгаа биз?
Гэхдээ хов хоосон ч бас суусангүй. Өнгөрсөн гурван жилд Монгол Улсын Төрийн шагналт зохиолч Балжирын Догмид зэрэг үзэг нэгт нөхөддөө зориулж нэг өгүүллэг бичжээ. Хөөрхөн өгүүллэг болсон. Монголдоо очиж байгаад «Цог» сэтгүүлд, эсвэл аль нэгэн сонинд нийтлүүлэх бодолтой байна. Гол төлөв бямба, ням гаригт сууж цоохорлосон тэмдэглэлүүд минь нэгдэж нийлээд «Элчин сэтгүүлчийн тэмдэглэл» хэмээх энэхүү номыг бүтээж байна. Үүндээ би сэтгэл хангалуун байна. Польшид тодорхой хугацаагаар сууж аж төрж ажилласан монгол сэтгүүлч, монгол зохиолчийн чин сэтгэлийн өчил юм. Хамгийн гол нь Монголд гарч буй Польшийн тухай хамгийн анхны нийтлэлийн ном билээ. Монгол, Польшийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оруулж буй миний өчүүхэн хувь нэмэр юм.
Би сүүлийн арав гаруй жилийн турш хүний амьдралын тухай нэгэн бодол эргэцүүллийн роман бичихсэн гэж мөрөөдөж явна. Бичлэгийн хэлбэр нь өвөрмөц сонин байх юм. Түүнийгээ эхэлсэн. «Алаг цоохор амьдрал» хэмээн одоогоор нэрлээд байгаа. Хэзээ дуусахыг хэлж мэдэхгүй. Ямар ч байсан Польшид эхэлсэн, Монголд дуусгана. Харин академич Цэндийн Дамдинсүрэнгийн төрсөн охин доктор профессор Анна Цэндийна миний «Тэрбумтан» романыг орос хэл рүү хөрвүүлснийг 2006 оны эхээр Улаанбаатар хотноо цөөн хувь хэвлүүлэх боломж гарсныг нэмж хэлье. Уг романыг гадаадад хэвлэх сонирхолтой байгаагаа зарим хэвлэлийн газар илэрхийлсэн.
Ийм л зүйлийг би үзэг нэгт найз нөхөддөө хэлж чадах байна. Чамлалтай гэдэгтэй огт маргахгүй. Үнэхээр өөрийгөө голмоор байгаа юм. Гэхдээ нэг зүйлийг зөвөөр ойлгоорой гэж найзуудаасаа гуйх байна. Гадаад харилцаа бол миний хувьд цоо шинэ салбар байсан. Тийм учраас би шинэ ажилдаа дадаж дасах, түүнд багагүй цаг хугацаагаа зарцуулах хэрэгтэй байлаа. Дадаж дасах төдийгүй хэнээс ч дутахгүй ажиллах хэрэгтэй байлаа. Тийм учраас тодорхой хугацаанд үндсэн мэргэжил, үйл хэргээсээ хөндийрсөн ч байж болох юм. Ийм тайлбар хангалтгүй гэдгийг ойлгож байна. Учир нь миний үзэг нэгт нөхөд бол гайхалтай хөдөлмөрч, гайхамшигтай бүтээлч улс байгаа юм. Тэднийхээ амыг хаахад нэмэр болгохын тулд нэгэн эргэцүүлэл нийтлэлээ чамлахгүйгээр эл номондоо оруулах нь зүйтэй гэж үзлээ. Өнгөрсөн гурван жилд төвийн сонин хэвлэлд тун цөөхөн зүйл бичжээ. Нэг нь энэ юм. Нэр нь «Дэлхийн дэлдгэр чихийг дэлдийлгэж чадах уу, монголчууд бид». 2004 оны хавар
«МОНЦАМЭ мэдээ» сонинд бүрэн эхээрээ нийтлэгдсэн билээ.
2005 оны 4 дүгээр сарын 14-нд Монгол, Польшийн хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой болов. Энэхүү түүхт үйл явдалд зориулж «Варшав дахь Монгол Улсын Элчин сайдын Яам. Монгол, Польшийн харилцаа» хэмээх ном бэлтгэж гаргав. Намайг анх Польшид Элчин сайдаар томилогдоход уншиж танилцах материал ховорхон, байгаа зарим нь эмх замбараагүй эрээвэр хураавар байдалтай байсан билээ. Монгол, Польшийн харилцааг судлагч нарт, монголч эрдэмтэд тэрчлэн цаашид энэ салбарт ажиллах, Варшав дахь ЭСЯ-нд ирээдүйд тохоон томилогдох залуу дипломатчдад гарын авлага болох болов уу гэж найдаж байна. Уг номыг бүтээхэд архивын материал ухаж төнхөхөөс эхлээд бичиж бэлтгэх, эмхлэх цэгцлэх гэж багагүй хөдөлмөр зарцуулсан. Цэвэр уран бүтээлийн ном биш ч судалгааны бүтээл болсон болов уу.
Хэд хэдэн зохиолч, судлаач, нийтлэлчдийн бүтээлд задлан шинжлэл хийхийг оролдож судлал, шүүмжлэлийн өгүүлэл бичсэн байна. Эргэж харахад сонин ч юм шиг санагдсан тул ганц нэгийг сугалан авч энэхүү номондоо орууллаа. Үүнийгээ харин би уран бүтээл, судлал шүүмжлэлийн өмнөх жилүүдийн үйл ажиллагааны минь үргэлжлэл гэж ойлгож байна.
Анд нөхөр Бажуудайн Ганбатын сүүлчийн захиа, захиасын талаар түрүүнд би цухас дурдаад өнгөрсөн. Нөхрийн захиас, даалгавар шиг эрхэм зүйл гэж үгүй. Тэр хүн надад итгэж найдаж байсан байна. Тиймээс Монголын сэтгүүл зүйд сүүлийн гучин жилд хийж бүтээснээ эргэж харах, нийлүүлж нэгтгэн эмхэтгэж түүвэрлэх санаа төрж байна. Энэ бол миний үүрэг юм. Нөхдийн өмнө, нийгмийн өмнө хүлээсэн үүрэг юм. Хамгийн гол нь Монголын сэтгүүл зүйгээс надад хүлээлгэсэн даалгавар байж таарна. Хөндөж босгоод дуусгалгүй орхисон зүйл зөндөө. Дуусгасан сэдэв нь ч нэг бус. Тэр бүгдийгээ зангидаж рамлах бодол байна. Уг нь бодоогүй биш бодож байсан юм. Өмнөх үгэндээ ч дурдсан билээ. Шинжлэх ухааны докторын сэдэвт бүтээл гээд байдаг минь тэр юм. Бараг зуун жилийн түүхтэй Монголын сэтгүүл зүйн хөгжил дэвшлийн түүхэнд үнэлэлт дүгнэлт өгч, Монголд ардчилсан чөлөөт хэвлэл хэрхэн үүсэн төлөвшсөнийг бичиж үлдээх ёстой болов уу гэж бодож байна.
«Алаг цоохор амьдрал» романаа дуусгах, сэтгүүл зүйн бүтээлүүдээ эмхлэн цэгцэлж нэгтгэх, шинэ санаагаар нэмж баяжуулах, зарим зүйлмйг цоо шинээр бичиж бэлтгэх гэсэн үндсэн гол зорилт өмнө минь лав байна. Энэ нь дор хаяхад таваас арван жилийн хөдөлмөр шаардана. Бурхан тэнгэр надад нас заяаж, энерги хайрлах юм бол цаана нь гарна л гэж бодож байна.
Монгол Улсын төрийн шагналт зохиолч Балжирын Догмид
зэрэг үзэг нэгт уран бүтээлч нөхөддөө зориулав.

Subscribe to:
Posts (Atom)